Нэгэн төрөх тасгийн есөн сувилагч бүгд бие давхар болжээ

2019-03-26

АНУ-ын Мэйн мужийн эрүүл мэндийн төвийн төрөх тасгийн есөн сувилагч зэрэг жирэмсэлсэн тохиол гарчээ. Тэд ирэх  дөрөвдүгээр сараас долдугаар сарын хооронд төрөх гэнэ. Тус  эрүүл мэндийн төвийн захиргаа   цахим хуудсандаа бие давхар сувилагчдынхаа зургийг нийтэлж, удахгүй ээж болох гэж буйд нь баяр хүргэжээ.

“Нэг өдөр бидний нэг жирэмсэн болсноо хэлэхэд бүгд л ар араасаа би ч бас жирэмсэн гээд л хэлцгээсэн.  Бид бие биедээ илүү их санаа тавьдаг болсон” гэж  сувилагч Эрин Грэниер ярьжээ.Нэгэнт есөн сувилагч нь зэрэг шахам төрөөд явах гэж буй учир эмнэлгийн захиргаа ажиллах хүчний шинэ төлөвлөгөө боловсруулжээ.

Өмнө нь 2016 онд АНУ-ыэн Аризано мужид төрөх тасгийн 16 сувилагч эмэгтэй зэрэг жирэмсэлж байсан байна.

Эх сурвалж:GoodmorningAmerica

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ