• Ё.Сагсай:Миний тэр бичлэгийг Н.Энхбаяр зохион байгуулсан болж таарлаа

    2019-03-26

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизийн ярилцлагад оролцох үедээ прокурор Е.Сагсайг хэрэгт холбогдсон хүний ар гэрийг дарамталж,бэлгийн дур хүслээ хангадаг гэх агуулгатай зүйл ярьсан билээ. Улмаар тус намын Түмтийн дарга Э.Эрдэнэжамьяан Сагсай прокурорын согтуу байхдаа “Тэр хүний хэрэгт нөлөөлнө” гэх зүйл ярьж байгаа бичлэгийг задалсан билээ.

      Тэгвэл Ё.Сагсай прокурор энэ талаар “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө:

     -Нэгдүгээрт, телевизээр гаргаж байгаа бичлэг бол 2009 онд болсон үйл явдлын бичлэг байна лээ. Өөрөөр хэлбэл, одоогоос арван жилийн өмнө болсон үйл явдал. Гэхдээ бичлэгт байгаа үйл явдалд миний бие ямар нэг эмэгтэй хүний эрх, эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэж, эмэгтэй хүнийг хүчиндсэн явдал болоогүй.

    Нөхөр нь шоронд орсон эмэгтэйтэй албан тушаалаа ашиглаж, түүнд бэлгийн дарамт үзүүлж, дарамталсан асуудал ерөөсөө байхгүй. Ийм учраас намайг эмэгтэй хүнийг хүчиндсэн, бэлгийн дарамт учруулсан гэх мэтээр нийгэмд мэдээлэл цацаж байгаа нь ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл юм. Н.Энхбаярыг би танихгүй, энэ хүнтэй ямар нэг өс хонзон байхгүй, уулзаж ярьж яваагүй.

    Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч, намын дарга гэдгээр нь эчнээ мэднэ. Гэхдээ ийм мэдээлэл тарааж байгаад нь гайхаж байна. Би хууль хяналтын байгууллагад ажиллаж, төрийн нэрийн өмнөөс яллах үүргээ гүйцэтгэдэг ийм үүрэгтэй хүн. Энэ ажил үүргийнхээ дагуу Н.Энхбаярыг шүүх хурал дээр түүний гэм буруугийн асуудлаар яллах үүргээ гүйцэтгэсэн. Энэ бол миний албаны бөгөөд надад оногдсон үүрэг байсан.

    Оногдсон үүргийнхээ дагуу би энэхүү яллах ажиллагааг төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн. Гэтэл Н.Энхбаяр өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, хилсээр хэлмэгдсэн мэтээр үзэж, түүнийг ялласан, түүнийг шүүсэн хүмүүсийг бүгдийг хууль завхруулагчид мэт болгож нийгэмд харагдуулах зорилгоор ийм зүйлийг зориуд, санаатайгаар тарааж, нийгмийн тархийг угааж байна гэж би үзэж байна.

    Тэр бичлэгийг хийсэн хүмүүс учрыг нь олж өгөх ёстой. Энэ бичлэг бол айлын гэрт болсон бичлэг. Намайг айлд согтуу байж байхад гаднаас 30 орчим насны хоёр залуу орж ирж, хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, дарамтлан рекетлэх замаар бичлэгийг хууль бусаар хийсэн. Би одоо юу гэж ойлгож байна вэ гэхээр, энэ үйл ажиллагааг Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд зохион байгуулсан ч байж магадгүй гэж хардаж байна хэмээн ярьжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ