• Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд улс орнуудыг уриаллаа

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эцэс болгох олон улсын өдөрлөг өчигдөр боллоо. Энэхүү өдөрлөгийг нээж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш үг хэлэхдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эцэслүүлэхийн төлөө тэмцэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.

    Гутерриш “Гадуурхах, арьс өнгөөр ялгаварлах үзэл толгой өндийж байгаад ихэд цочирдож байна. Саяхан Шинэ Зеландын лалын хоёр сүмд гал нээсэн ноцтой хэрэг гарсан нь ийм байдлаас болсон эмгэнэлт жүжиг юм” гэжээ.

    Арьс өнгөөр гадуурхахыг устгах тухай НҮБ-ын амлалтыг Гутерриш дахин нотолж “Хүмүүс арьс өнгө, шашин шүтлэгийн улмаас бие махбод, үг хэл буюу олон нийтийн харилцааны хэрэгслээр халдлагад өртөхөд бүх нийгмээрээ цочирддог. Иймээс хүний эрхийг хамгаалах хэрэгтэй. Үүнд олон орон хууль тогтоох замаар гадуурхлыг эсэргүүцэх, улс төрчид, шашны удирдагчид гадуурхал, өшөө хорслын үг яриаг нээлттэй эсэргүүцэхийг дэмжих зэрэг багтаж байна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ