Туркийн зах зээлд хэлбэлзэл үүсгэсэн хэмээн JPMorgan Chase зэргийг шалгаж байна

Туркийн банк, санхүүгийн зах зээлд хяналт тавих байгууллага мэдэгдэл хийж, JPMorgan Chase зэрэг байгууллага зах зээлийг удирдан Туркийн гадаад валютын зах зээлд хэлбэлзэл үүсгэсэн хэмээн сэжиглэн шалгаж байна гэжээ.

Туркийн банкны удирдлага, хяналтын газар мэдэгдэхдээ: JPMorgan Chase-ийн саяхан нийтэлсэн зах зээлийн тайлан үйлчлүүлэгчдийг төөрөлдүүлж, зах зээлийг эзэмшин, Туркийн банк санхүүгийн нэр төрийг хохироож, санхүүгийн зах зээлд хэлбэлзэл үүсгэсэн гэсэн гомдол хүлээж авсан. Бид шалгаж байгаа бөгөөд шаардлагатай үед захиргааны болон эрх зүйн арга хэмжээ авна гэжээ.

Энэ с арын 22-нд, Туркийн банк санхүүгийн зах зээлд их хэмжээний хэлбэлзэл үүссэн байна. Туркийн лирийн ханш 5 хувиар буурч, ноднин жилийн 8-р сарын валютын хямралаас хойш хамгийн ихээр хэлбэлзжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ