Трампыг “ОХУ-тай хамтарсан” тухай баримт олсонгүй

​АНУ-ын Хууль зүйн сайд Виллиам Барр тус улсын конгресс, сенат төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн комиссын хоёр намын удирдагчдад захидал илгээж “Д.Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн баг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үед “ОХУ-тай хамтарсан” тухай баримт олдоогүй гэдгийг тусгай прокурор Роберт Мюллерын шалгалтын дүнгээр баталсан. Трамп хууль зүйн ажилд саад бэрхшээл учруулсан эсэх тухай тусгай прокурор “дүгнэлт хийхгүй” гэсэн бөгөөд ерөнхийлөгч хуулийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулсан хэмээх зарга “гэрч баримт бүрэн бус” хэмээн Хууль зүйн яам дүгнэсэн” гэж мэдэгдлээ.

Барр захидалдаа “Роберт Мюллерын багийнхан Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь үйлчилсэн ажилтнууд, холбогдох хүмүүс “ОХУ-тай хамтарсан” буюу холбооны шалгалтуудад саад учруулсан эсэх тухай “нарийн шалгасан” юм. “Тайланд ерөнхийлөгч гэмт хэрэг үйлдсэн тухай дүгнэлт гаргаагүй бөгөөд түүнийг гэмт хэргээс хаацайлаагүй” гэжээ.

Тэрбээр “Мюллерын тайланг судалж, Хууль зүйн яамны албаны хүмүүстэй зөвшилцсөний дүнд холбооны прокурор зарга мэдүүлэх зарчмыг мөрдөн, Мюллерын шалгаж илрүүлсэн гэрч баримт “Ерөнхийлөгч тухайн хуулийн хэрэгжилтэд саад бэрхшээл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх нотолгоогүй” гэж Хууль зүйн яамны орлогч сайд Род Росенстейн бид хоёр үзэж байна” гэж онцолжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ