• Баянзүрх дүүргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан Г.Доржпалам,Б.Галхүү нар түр үнэмлэхээ гардаж авчээ

    Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт өчигдөр нөхөн сонгууль болж, МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 55.2, 19 дүгээр тойрогт, МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 52.7 хувиар хамгийн их санал авч, Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйл заалтын дагуу түр үнэмлэхээ гардан авчээ.

    Энэ талаар холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

    Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд:

    Өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 10,19 дүгээр тойрогт явагдсан нөхөн сонгууль хууль, тогтоомжийн дагуу амжилттай явагдаж дууслаа.

    Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Баттөгс:

    Хоёр тойрог дээрх нөхөн сонгуулийн ирц тус, тус 50-иас дээш хувийн ирцтэй байлаа.Хамгийн олон санал авсан Г.Доржпалам, Б.Галхүү нарт  Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйл заалтын дагуу түр үнэмлэхийг гардуулаад байна.

    -2016 оны дахин сонгууль учраас 2016 оны дахин сонгуулийн хамгийн сүүлийн нэрсийн жагсаалтаар явагдсан.

    -Бие даан нэр дэвшигч Уламбаяр нэр дэвшигч дээр мөнгө тараасан асуудал гарсныг Сонгуулийн тухай хуулийн 70 дүгээр зүйлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага хянан, шийдвэрлэх зохицуулалтын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү шилжүүлсэн.

    • 10 дугаар тойрогт бүртгэлтэй 4657 сонгогчдоос 2647 сонгогч саналаа өгснөөр 56,8 хувийн ирцтэй байв.

    БЗД-ийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам 55.2 хувиар ялалт байгуулжээ.

    МАН-аас дэвшсэн Г.Доржпалмын төлөө нийт сонгогчдын 55.2 хувь буюу 1460 сонгогч, Монгол Консерватив намаас дэвшсэн О.Мөнхтуяад нийт сонгогчдын 0.72 буюу 19 сонгогч, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Мягмардоржийн төлөө нийт сонгогчдын 0.91 хувь  буюу 24 сонгогч, Монголын ногоон намаас нэр дэвшсэн Мөнхцэцэгийн төлөө 0.76 хувь  20 сонгогч, бие даан нэр дэвшигч М.Алтанзаяагийн төлөө нийт сонгогчдын 37.4 хувь буюу 989 сонгогч, мөн бие даан нэр дэвшигч Жаргалын төлөө нийт сонгогчдын 4.31 хувь 114 сонгогч тус тус санал өгчээ.

    • 19 дүгээр тойргийн хувьд тус тойрогт бүртгэлтэй 7154 сонгогчдоос 3150 сонгогч саналаа өгснөөр 82 хувийн ирцтэй байв.

    БЗД-ийн 19 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Галхүү 52.7 хувиар ялалт байгуулжээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ