• Дэвид Бэллаталла:Монголчууд надад нэг том гэр бүлийн гишүүн мэт мэдрэмж өгдөг учраас би энд байна

    “Амьдралын гэр” төслийн санаачлагч, монголчуудад 27 жилийн турш тусламжийн гараа сунгаж байгаа Италийн иргэн, Угсаатны зүй судлаач Дэвид Бэллатала-тай ярилцлаа.

    -Та Монголд анх хэзээ ямар зорилготойгоор ирж байв?

    -Миний хувьд угсаатны зүй судлаач мэргэжилтэй бөгөөд докторантын зэрэг хамгаалахаар “Бөө мөргөл” болон “Нүүдэлчдийн соёл” сэдвүүдийг сонгон аваад судалгааныхаа ажлаар 1992 онд анх Монголд ирж байв. Тэр үедээ мөн Италийн флоренцийн Их сургуулийн “Торгоны зам” судалгааны ажлыг эхлүүлсэн байсан тул тэрхүү судалгааныхаа хүрээнд тухайн үеийн Торгоны зам дагуух улс орнуудаар аялж /мэдээж Монгол улс орно/судалгаагаа хийж байсан нь наашаа ирэх давхар шалтгаан болж байсан юм. Нүүдлийн соёлын үндсэн утга, санаа, өвөрмөц байдлыг  олж мэдэхийн тулд Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл зэрэг олон аймгуудаар  аялж нүүдэлчдийн аж амьдрал, хэв маяг, ёс заншлуудыг хамтдаа амьдрангаа судалж, эхэлснээр өөрийн эрхгүй энэхүү онцгой, дэлхийд цорын ганц гэж хэлж болохоор хэв маяг, зан заншлаа хадгалан үлдсэн ард түмэнд татагдах болсон юм.  Тэр цагаас хойш Монгол улстай салшгүй холбоотой.

    Угсаатны зүй судлаач Дэвид Бэллатала нь нийт 112 улсаар аялжээ. Энэхүү цуглуулганд нислэгийн тийз, дурсгалт газруудынх нь танилцуулга зэрэг байх аж.

    -Хэзээ хүмүүнлэгийн ажлаа эхлүүлэхээр шийдсэн бэ?

    -Хүмүүнлэгийн ажилд гар бие оролцоно гэж  төсөөлж  байгаагүй. Би хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж байгаагүй тул тийм ажилд бэлэн биш байсан.  1994 онд манай судалгааны багийнхан Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаатангуудын судалгааны ажлаар очоод нэг сар орчим болох үедээ цаа буга нь Бруцеллез гэх мэтийн халдварт өвчин эмгэгт ихээр нэрвэгдэж цаашлаад малынхаа сүүгээр дамжин… Click To TweetЦагаан нуур, Ренчинлхүмбэ сумдад аж төрдөг цаатангууд маань аймгийн төвөөсөө алс амьдардаг мөн тэр үед нийгмийн байдал ч шилжилтийн үе дээрээ хүнд хэцүү байсан цаг болохоор тэрхүү малын, малаас хүнд халдварлаж буй өвчинтэй хэрхэн тэмцэх талаар төдийлөн ойлголтгүй байв.

    Бид Цаатангуудын ахлагчдын нэг болох Батын гараар бичсэн захиатай ирсэн. Захиагаа өндөр чадамжтай дотоодын болон олон улсын байгууллагуудын анхаарлыг татаж чадах болов уу гэсэндээ  НҮБ, Юнеско,  Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зэрэг газарт  илгээгээд нутаг буцацагаасан.

    Гэтэл зургаан сарын дараа судалгааны ажлаа үргэлжлүүлэхээр Монголд ирээд хэн ч тэдний төлөө гараа хөдөлгөөгүйг харсан. Сонин дээрх нэг нийтлэлээс өөр юу ч байгаагүй.

    Тэгэхэд бид л бага ч гэсэн  ямар нэгэн байдлаар туслах хэрэгтэй юм байна гэж ойлгосон.  Ингээд л тэр үед Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Одончимэгт  хандаж УЗН-ээс мэргэжлийн зөвлөгөө хүн хүч, бидний зүгээс хандив босгох гэсэн чиглэлээр хамтран “SOS Taigana” төслийг  8 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн юм.

    Тэдний туршлага, бидний Европд төслийн талаар мэдээлж, тэндээс санхүүжилт босгох боломж, чадварыг нэгтгэж хамтарч ажилласан. Энэ нь миний хувьд анх удаа Улаан загалмайн нийгэмлэгийнхэнтэй хамтарсан, мөн анх удаа хүмүүнлэгийн ажилд гар бие оролцсон явдал байлаа. Төсөл амжилттай хэрэгжсэн. Бид тайгын  хүмүүст тулгамдаж байсан асуудлыг тодорхойлж, малын эмч нарыг болон эмнэлгийн тусламжийг бүтэн найман жилийн турш тасралтгүй чиглүүлж чадсаны эцэст зорилгодоо хүрч байлаа.Төсөл амжилттай болсон нь миний хувьд маш том түлхэц болж цаашид үргэлжлүүлэн хүмүүнлэгийн ажилд гар бие оролцож, бусдад тус дэм болох сэтгэлд минь  ихээхэн  урам зориг  өгсөн юм.

    Тэрээр Итали хэл дээр таван ном хэвлүүлснээс Монголын ахуй амьдрал, байгаль орчны тухай бичсэн аялалын тэмдэглэл ном болох “Үүлээр аялахуй” ном хамгийн ихээр уншигчдын таашаалд ихээр нийцжээ.

    “SOS Taigana” төслийн дараа Улаан загалмайн нийгэмлэгээс надад дахин нэг төсөл дээр хамтрахыг санал болгосон. 2000-гаад онд Улаанбаатарт  орон гэргүй, гудамжны хүүхдүүд олноор нэмэгдсэн байсан үе. Орон гэргүй хүүхдүүдэд туслах, хамгаалах зорилгоор Чингэлтэй дүүрэгт Чингэлтэй дүүргийн УЗХ –той хамтран “House of Hope” төслийг хэрэгжүүлж түүнээс хойш  одоог хүртэл Чингэлтэй дүүргийн УЗХ-той хамтран ажиллаж, төсөл хэрэгжүүлсээр байна.

    -Хүмүүнлэгийн ажил хийсэн энэ жилүүдэд ямар ахиц дэвшил гарав?

    – Сүүлийн 10 жилийн турш анхаарал хандуулах чиглэлүүд өөрчлөгдөж байна. Сүүлийн үед үндэсний болон олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлт, тогтворжилт гэх мэт нийгэм эдийн засгийн эерэг өөрлөлтөөс шалтгаалан орон гэргүй хүүхдүүд бүрэн алга болоогүй ч маш ихээр буурч хүүхдүүдэд очих газар олноор бий болсоор байна. Харин оронд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй, тэднийгээ эмчлүүлэх боломжгүй ганц бие ээжүүд, эсвэл олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх мэт асуудал гарч ирсэн. Хүүхдүүдээ асрах шаардлагатай учраас ажил хийх боломжгүй, ажилгүй, орлогогүй учраас өөрийн гэсэн орон гэр, амьжиргаатай болоход хүндрэлтэй гэх мэт.

    – Амьдралын төлөөх гэр/Ger for Life/  төслийг яагаад эхлүүлэхээр болсон бэ?

    Амьдралын гэр төсөл нь товчхондоо  тухайн гэр бүлүүдэд амьдралаа өөрчлөх, бусдад жишиг болох боломжийг олгох зорилготой.

    Анх Чингэлтэй дүүргийн УЗХ-ы дарга асан, одоо УЗН-ийн зөвлөхөөр ажиллаж байгаа Д.Цэрэнсодном гуайтай  хамтран төслийнхөө  цогц төлөвлөгөөг боловсруулж байлаа.   Бид  байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй эко гэрээр дамжуулан аюулгүй орчныг бий болгохын зэрэгцээ ажил олж, өөрсдөө амьдралаа авч явах чадварт сургадаг. Төслийн хүрээнд хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, сургалтууд явуулах, цагийн ажил хийх чадвартай болгох зэргээр  аль болох бие даан амьдрахад нь тусалдаг.   Амьдралын гэр төсөл нь амьдралын сургууль шиг л гэсэн үг. Хоёр жилийн хугацаанд  эд маань  алсын хараатайгаар амьдралаа өөрчлөх хэмжээнд суралцаж бие даан санхүүгийн эх үүсвэрээ бий болгох, эерэг хандлагатай, өөдрөг сэтгэлтэйгээр бусдад үлгэр жишээ болох хэмжээнд хөгжсөн байна гэсэн алсын хараатайгаар төслийг хэрэгжүүлж байгаа болохоор бид их баяртай урам, зоригтой байгаа. Төсөл дуусаад тэдэнд өөрсдийн гэрийг нь өгөөд нүүлгэхэд өөрсдөө бие даан амьдрах чадвартай болсон байхад зорилго маань оршиж байгаа юм. Click To Tweet

    -Та монголд ирээд 25 жил болчихжээ. Монголын ардчилалтай  тэнцэх хугацаа. Таны нүдэн дээр  монголчуудын амьдрал 25 жилд хэрхэн өөрчлөгдөв?

    -Маш том өөрчлөлт гарсан. Монголчууд бүх л нийгмийн хүрээнд  амьдралын хэв маяг, эдийн засгийн системд маш их өөрчлөлтүүдтэй богино хугацаанд нүүр тулах шаардлагатай болсон.

    Монголд ирсэн уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эдийн засагт маш том өөрчлөлтийг бий болгосон. Гартаа мөнгөтэй, эрх мэдэлтэй болох хүслээ дагаад маш олон зүйлийг туршиж үзэх болсныг Улаанбаатар хотын өөрчлөлтөөр  жишээ болгож болно. Миний хувьд сайн сайхан өөрчлөлтүүдийн зэрэгцээ сөрөг өөрчлөлтүүд ч бий болсон гэж хардаг. Хамгийн аюултай нь гэвэл  монголчууд  уламжлагдан ирсэн өв соёлоо алдаж байна.  Судалгаа хийж байх явцад намайг үргэлж гайхашруулдаг, бас Монголд дурласан хамгийн гол шалтгаан маань нүүдэлчин соёл.Гэрт амьдардаг, малчин, эсвэл Улаанбаатар хотод амьдардаг эсэх хамаагүй,  хүн бүр соёл ёс заншлаа мэддэг, дээдэлдэг, үр хойчдоо уламжлуулдаг байх нь хамгийн чухал.

    Монголын  соёлын үнэ цэнэ, үнэт зүйл нь хувь хүн, гэр бүлийн түвшинд бүр тэр дундаа боловсролын системээр дамжин  хамгаалагдаж байх ёстой юм.

    Монголын залуу үе монгол хүн гэдгээрээ бахархдаг байх ёстой. Тэд Америк, Канад, Австрали гээд бусад гадны хүмүүст атаархдаг байх ёсгүй. Click To Tweet

    Монголчуудын гадаад хүмүүсийн талаарх үзэл бодол өөрчлөгдөж, Монгол болон гадаад хүмүүс хамтран ажиллах боломжтой болсон нь бас нэг том өөрчлөлт. Амьдралын гэр төсөл л гэхэд Монголын Улаан загалмайн нийгэмлэг, “Улаанбаатар Төв” Ротари клуб, Италийн “Need you onlus” төрийн бус байгууллага, “Монтура” компаниудтай хамтран ажиллаж байна.

    -“Улаанбаатар Төв” Ротари клуб энэ төсөл дээр ямар хэлбэрээр хамтарч байгаа вэ?

    Улаанбаатар төв Ротари  клубийнхан анх  Гэр төв дээр төрөл бүрийн чадавхижуулах сургалтуудыг хариуцан явуулах саналыг тавьснаар тус клуб нь төслийн өдөр тутмын үйл ажиллагаа болох сургалт, хөгжлийн ажлыг хариуцах болсон юм.  Сургалтаар дамжин олон хүний  сэтгэлгээ, хандлагад өөрчлөлт орж эхэлсэн нь харагдаж байгаа.  Төслийн чухал хэсэг болох Сургалт хөгжлийн хэсгийг  “Улаанбаатар Төв” Ротари клуб нь өөрийн үндсэн төсөл болгон шинээр төлөвлөж түүний дагуу авч явж байгаа бөгөөд төслөөрөө төрөл бүрийн мэргэжил олгох, чадавхижуулах чиглэлээр Гар урлал, нарийн боов, тогооч, оёдол эсгүүр, үсчин, маникюр, цэцэрлэгжүүлэлт, ногоо тарих гэх мэт мөн хандлага харилцааны чиглэлээр хандлагаа өөрчилье, харилцааны ид шид, эмэгтэйчүүдийн манлайлал, өрхийн санхүү гээд маш олон төрлийн сургалт хөгжлийн үйл ажиллагааг  явуулж эхэлсэн байгаа. Гар урлалын сургалт 3 сарын хугацаанд үргэлжилж хүмүүс маань сүлжмэл сагс, шинэ жилийн чимэглэл, эмэгтэй хүний толгойн гоёл, даалин, хавтага, түлхүүрийн оосор, хүүхдийн үсний даруулга, хавчаар гэх мэт маш олон төрлийн зүйлсийг хийж сурсан… Click To Tweet

    Тэд эдгээр зүйлсээ дэлгүүрүүдээр ч худалдаалах боломжтой.

    Юмханаар юм хийж сурна гэдэг нь зөвхөн гараа ажиллуулах биш сэтгэхүйгээ ч ажиллуулдаг чадвартай болж байгаа юм. Зөвхөн зарж борлуулахдаа ч биш бүтээлч сэтгэлгээ хөгжих өндөр ач холбогдолтой сургалт болж байна.

    -Амьдралын гэр төсөл хэзээ эхэлсэн бэ. Цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

    -Амьдралын гэр төслийг хэрэгжүүлэх сэдэл  бараг дөрвөн жилийн өмнөөс төрсөн. Газар чөлөөлөх асуудлаар хугацаа нэлээн алдаж бараг 2 жил өнгөрсний эцэст байгаа сул газар дээрээ л эхлэхээр шийдсэн. Гэр кэмпээ үер, аадар бороо, цасан шуурганд тэсвэртэй болгох зорилгоор газраа маш сайн засах хэрэгтэй байсан тул уулын налуу дээрх газрыг эхлээд эксковатораар тэгшилж конкрет, цемент, арматурын төмөр ашиглан бөхлөөд эко хавтангаар бүрж дараа нь хашаа хороо бусад ажлууд хийгдэхэд  2 зуны ажил шаардагдсан бөгөөд 2018 оны 9-р сарын  сүүлээр ашиглалтанд ороход бэлэн болж 9 дүгээр сарын 27-нд нээлтээ хийсэн юм.

    Газар шороо байгууламжийн ажил явагдаж байх үед “Улаанбаатар төв” Ротари клуб, ЧД-ийн УЗХ  хамтран төсөлд хамрагдах айл  өрхүүдийн жагсаалтыг гарган гэрээ хийсэн байсан тул айлууд маань 10 сарын эхээр нүүн орсон. Айл өрхүүдтэй хийсэн гэрээ маань юу байсан бэ гэхээр гол агуулга нь төслийн хугацаанд явагдах сургалт хөгжлийн үйл ажиллагаанд гэр бүл бүрээс ядаж нэг хүн тогтмол оролцож байх, Гэр төвийн ариун цэвэр, аюулгүй байдалд гар бие оролцох, хамтран ажиллах гэх мэтийг тусгасан байгаа. Одоо төсөл маань эхний жилийн 2 дахь хагастаа орж байна. Төсөл дуусахад  Чингэлтэй дүүргийн тусламжтайгаар гэрээ барих газрыг нь олж өгч, айл өрхүүд маань гэрээ аваад нүүж өөрийн амьдралаа үргэлжлүүлэн төвхнүүлнэ. Одоо байгаа айлууд нүүсний дараа өөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй, ганц бие ээжүүд нүүж ирнэ.

    Төслийн хоёр жил дуусаад салах  хэдий ч цаашдаа ээжүүдтэй үргэлж холбоотой байна.

    Тэд энэ газартаа буцаж ирээд “Би энд гурван жилийн өмнө байсан. Гэхдээ одоо би ингэж сайхан амьдарч байна” гэж бусаддаа урам зориг өгөөсэй  гэж хүсч байна. Үлгэр дууриалал үзүүлж, жишээ болно гэдэг үнэхээр сайхан.

    Мөнгөний хэмжээндээ биш үлгэр дууриалал үзүүлнэ гэдэг  л хамгийн гол нууц зэвсэг. Тэр бүү хэл одоогийн энэ хүмүүс маань төслийн дараагийн шатны хүмүүстээ сургалт явуулах, сурсан мэдсэн зүйлсээ хуваалцах хэмжээнд хүрсэн байна байх.

    – Одоогоор төслийн хүрээнд сургалтуудаас гадна ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

    -Бид эдгээр эмэгтэйчүүдэд чадвар бий болгох зорилготой.  Эд маань маш олон зүйл хийж чадна. Зүгээр л тэдэнд боломж нь байгаагүй хэрэг. Сургалтаар дамжуулан ээжүүдэд ажил олох, тодорхой нөхцөл байдлыг даван туулах,  өөртөө итгэх итгэлийг бий болгоно.

    Улаанбаатар төв Ротари клубээс эрүүл мэндийн үзлэг, хүүхдүүдийн шүдний эрүүл ахуйн үзлэг, зөвлөгөө өгч, хүүхэд болон томчуудын төрсөн өдрийг нэгтгэн сард нэг удаа тэмдэглэх, баяр ёслолын үйл ажиллагааг нэгдэн хамтдаа тэмдэглэх, хүүхдүүдийн дунд төрөл бүрийн уралдаан зарлах ажиллагаанууд нь төслийн гэр бүлүүдийг маань нэг том гэр бүл болгон нэгтгэж том өөрчлөлт бий болж эхэлсэн нь илт харагдаад эхэлсэн.

    -Эхнэртэйгээ анх хэрхэн танилцав. “Амьдралын төлөөх гэр” хүмүүнлэгийн төсөл дээр хамтарч ажилладаг гэж сонссон…?

    -Эхнэртэйгээ танилцаад аль хэдийн 10 гаруй жил өнгөрчээ. Тухайн үед би байгууллагын ажилтнуудад англи хэлний сургалт хааяа ордог байлаа, нэг өдөр нэгэн байгууллагын Хүний нөөц хариуцдаг бүсгүй ажилтнуудад англи хэлний сургалт авахаар танилаас маань миний дугаарыг авч холбогдсон нь эхнэр минь байсан юм/инээв/. Өчигдөрхөн мэт л санагдаж байна.

    -Таны эхнэр танд хэрхэн нөлөөлдөг вэ.Нэг зорилгын дор хамтдаа зүтгэх ямар байдаг вэ?

    -Бид маш сайн ойлголцож хамтарч ажилладаг, бие биенийхээ дутууг өөр өөрийн давуу талаараа нөхөн ажилладаг гэж боддог. Эхнэр маань хүний нөөцийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай болохоор хүнтэй болон нөхцөл байдалтай холбоотой төрөл бүрийн асуудал тулгарахад даван туулахад тусалдаг Бас хүнтэй сайн ойлголцдог, аливаа үйл ажиллагааг маш сайн зохион байгуулдаг нь миний чаддаггүй талыг минь нөхөж байдаг.

    Шийдэл олохоор ярилцах үед нэг юмыг хоёр өөр талаас нь харж ярилцсанаар олон янзын санаа, шийдэл гаргах  боломж  гарч ирдэг. Харах дурангаа өөрчлөхөд л яг яах ёстой гэдэг арга замыг олдог.

    Дэвид хөгжимд маш их дуртай. Хөгжмүүд дундаас пянз цуглуулах нь түүний нэгэн хобби юм. Өмнө нь 2000 орчим пянзны цуглуулгатай байж байгаад House of Hope төсөлд зориулж дийлэнхийг нь зарж байжээ. Түүнээс хойш дахин цуглуулан одоо 1000 орчим пянзны цуглуулгатай болжээ.

    -Төслийн санхүүжилтийг хэрхэн босгодог вэ?

    -Төслийн санхүүжилт гурван замаар бий болдог. Хамгийн эхнийх нь миний Итали дахь номын борлуултаас бүрддэг. Миний номын  эхний хуудсыг нээвэл номноос олсон орлогыг бүгдийг нь төслийн үйл ажиллагаанд зарцуулагддаг гэдгийг унших боломжтой. Номын борлуулалтын орлого нь Need you onlus ТББ-ын нэр дээрх тусгай дансанд төвлөрч тэндээсээ санхүүжилтэнд ордог.  Хоёрдугаарт, Need you оnlus  төрийн бус байгууллага болон Италийн спорт хувцас үйлдвэрлэлийн “Монтура” компаниас бүрдэнэ. Энэ хоёр байгууллага бол төслийн гол хоёр санхүүжүүлэгч. Би жилд 2-3 удаа өөрийн зардлаар Италид очиж төслийн санхүүгийн тайланг санхүүжүүлэгчиддээ  танилцуулдаг. Гуравдугаарт, бидэнд тусалдаг хувь хүмүүсийг дурьдахгүй байхын аргагүй. Итали болон Монголоос хувь хүмүүс мөнгөн хандив өргөхөөс гадна цаг зав, сэтгэл зүрхээ зориулж хийдэг хөдөлмөрийн хандивын үр шимийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм. Мөн Италид байх хугацаандаа төслийн хандив цуглуулах танилцуулах  уулзалтуудыг зохион байгуулдаг ба тухайн уулзалтаар хандив өгөх нь ч бий. Заримдаа хүмүүс нэрээ нууцлан томоохон хандив өгөх ч байдаг. Тийм хүмүүсийн хандиваар Эх нялхаст 3 тасгийн засварын ажил, алслагдсан орон нутгийн хүүхдийн цэцэрлэгт тоглоом авч өгөх, орон гэргүй хүмүүст сүүлийн гэр авч өгөх мэтээр хандивыг нь зохих хүмүүст нь хүргээд эргэж мэдээлдэг.

    -Монголчуудын амьдрал, таны амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын төрх ер нь танд ямар санагддаг вэ?

    -Сүүлийн 20  жилийн хугацаанд Улаанбаатар хотын нөхцөл байдал маш хурдацтайгаар өөрчлөгдсөн. Ой санамжаасаа тухайн үе буюу 1992 оны Улаанбаатар хотын төвийн дүр зургийг гаргаж ирээд одоогийн Улаанбаатар хоттой харьцуулбал намайг хоёр өөр хотын тухай яриад байна л гэж хэлнэ. Улаанбаатар хотыг зорин ирж, шилжин суурьшигчдын тоо төсөөлж байгаагүй хэмжээнд хүрсэн. амаргүй ажил. Зөвхөн Монгол улсын Засгийн газрын хувьд ч амаргүй ажил юм биш, ямар ч Засгийн газрын хувьд амаргүй ажил. Засгийн газар маш  том хэмжээний хөтөлбөрийг, яаралтай үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хамт боловсруулах хэрэгтэй гэж миний хувьд боддог. Гэхдээ ингэх нь   амархан ажил биш.Монгол улсын Засгийн газар том төсөл хөтөлбүүдээ хариуцаж, харин Төрийн бус байгууллагууд, Улаан загалмайн нийгэмлэг, сайн дурын байгууллагууд гадны байгууллагууд, нийгэмлэгүүд хамтран бусад жижиг, нэн яаралтай арга хэмжээнүүдийг авч… Click To Tweet

    Миний хувьд хариуцлагыг зөвхөн нэг нь үүрэх ёсгүй гэж  боддог. Яагаад гэвэл хэн ч ид шидтэй биш. Монгол улсын Засгийн газарт ажилладаг хэн байлаа ч гэсэн.

    Хэн байлаа ч маргааш өглөө гэхэд бүхнийг өөрчилчихөж чадахгүй. Цаг хугацаатай, байж болох бүх арга замыг заасан маш зохистой хөтөлбөр хэрэгтэй. Click To Tweet

    –  Та яагаад монголчуудад тусалдаг юм бэ?

    -Яагаад гэвэд монголчууд надад тусалдаг байсан учраас. Судалгааныхаа ажлаар хөдөө орон нутгаар аялж байх үед Дорнод, Хөвсгөл, Баян-Өлгий гээд Монголын хаана ч байсан нэг гэрт ороход л  надад унтах газар,идэх юм өгч, хамгаалдаг байсан.  Говь цөл, хээр байж үзээгүй хөөрхий энэ европыг ая тухтай байлгая гэж аль байдгаараа хичээдэг байсан. Би тэндээс Монголын уламжлалт  соёлд  “хамтрах” гэдэг ямар  чухал болохыг  ойлгож авсан. Би  монголчууд надад өгсөн зүйлийг л тэдэнд эргүүлэн өгмөөр байна. Би хэдий монгол хүн биш ч  өөрийгөө Монголын нэг хэсэг гэж 100 хувь мэдэрдэг. Хөдөө малчдын гэрт амьдарч байх үедээ, одоо Чингэлтэйд төслийнхөө хүмүүстэй байхдаа ч гайхалтай хүмүүстэй танилцсан.

    Алслагдмал хөдөө орон нутагт амьдардаг хоньчин байна уу,  эмч багш, эрдэмтэн байна уу, маш их мөнгөтэй   компанийн захирал байна уу  огт хамаагүй сайн, сайхан хүмүүс л намайг энд татдаг.

    Намайг тэр том гэр бүлийн нэг болгож буй мэт мэдрэмж төрүүлдэг учраас би энд байна. Гэр бүлийн хэн нэгэнд, ахад, эгчид асуудал гарлаа гэхэд туслах нь мэдээжийн хэрэг. Тийм учраас л гадаад хүмүүс Монголд ирж, тусламжийн гараа сунгадаг байх. Их мөнгөтэй л бол хүмүүст  тусалдаг юм биш.  Миний хувьд монголчууд надад сайхан сэтгэлээр тусалдаг байсан учраас, Монголын өв соёлыг хүндэтгэдэг, хайрладаг, тэднийг илүү их зүйлийг хийх чадвартай гэдгийг харуулахыг хүсдэг. Би итали, австрали, монгол хүн байх нь чухал биш. Дэлхийн хаана ч яг л монголчууд шиг бие биедээ тусалж байж сайн сайхан амьдрах боломжтой. Click To Tweet

    https://www.youtube.com/watch?v=zbD_IzFTVRc&fbclid=IwAR1GerHRDj4FMhI8MCO2eHrKJkT5utacUCljCAoSiOEUiyP4_G–MBlCOd4

     

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН
      МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ.
      БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх

      Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн
      авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл
      намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь
      тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан
      төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй
      интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон
      найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн
      надад туслаж болно гэж хэлсэн
      ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг
      надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа
      тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн
      Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй
      albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч
      итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан
      24 цагийн дотор би итгэж чадахгүй,
      би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна
      иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна,
      зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна
      (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн
      таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно
      (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай
      тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.
       Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

    Холбоотой мэдээ