• Т.Ганболд: Улстөрд танил талтай цөөн хэдэн компани л Хөгжлийн банкнаас зээл авдаг жишиг Монгол Улсад үйлчилдэг

    2019-03-25
    -Хөгжлийн банкнаас 2019 онд алт үйлдвэрлэгчдэд 19.16 тэрбум төгрөгийн зээл олгоно- Click To Tweet

    Энэ сарын 22-23-ны өдрүүдэд болсон “Mongolia gold-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганд Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр илтгэл тавьжээ. “Алт-2” үндэсний хөтөлбөрт Хөгжлийн банкны оролцоо” илтгэлд дурдсанаар Хөгжлийн банкнаас зээл олгохдоо аж ахуйн нэгжүүдээс  Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ (БОНҮ) гэсэн хоёр бичиг баримтыг шаарддаг аж. Гэвч   ихэнх аж ахуйн нэгжүүд  уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ ирүүлдэггүй аж.  Тиймээс Хөгжлийн банкны хувьд алтны аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн лизингийн хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байгаа бөгөөд  дэргэдээ “Хөрөнгө оруулалтын менежментийн компани” байгуулж, ногоон хөгжлийн, дэд бүтцийн, уул уурхайн сангуудыг байгуулжээ.

    “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9 тэрбум, 2018 онд 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол 2019 онд  19.16 тэрбум төгрөгийн зээлийг олгох аж. Зээлийн жилийн хүү 12 хувьтай юм байна.

    Харин  Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “Улстөрд танил талтай цөөн хэдэн компани л Хөгжлийн банкнаас зээл авдаг жишиг Монгол Улсад үйлчилдэг” гэж хэлэв.Алтны салбарын зах зээл дээр өрсөлдөж буй аж ахуйн нэгжүүдийн гарал үүсэл, чадамж өөр байгаа нь социализмын үед хайгуул хийгдсэн, баталгаат нөөц нь тогтоогдсон ордууд дээр зарим компани ажиллаж байдагтай холбоотой.Ийм учраас шударгаар өрсөлдөх боломж тааруу байна. Тиймээс УИХ алтны татварыг ядаж 2.5-5%-ын хооронд батлана гэдэгт итгэлтэй байна гэж мөн хэлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ