• Голаны өндөрлөгийг Изралийнх гэсэн Трампыг Арабын орнууд  зэмлэн буруушаалаа

    АНУ-ын ерөнхийлөгч Трамп “Голаны өндөрлөг дэх Израйлийн “бүрэн эрх”-ийг АНУ зөвшөөрвөл зохино” гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж Арабын орнуудын холбоо мэдэгдэл нийтэлж, түүнийг шүүмжиллээ.

    Трамп энэ сарын 21-нд нийгмийн сүлжээгээр, 52 жил өнгөрлөө. Голаны өндөрлөг дэх Израйлийн “бүрэн эрх”-ийг АНУ хүлээн зөвшөөрөх цаг болсон гэж жиргэснийг Арабын орнуудын холбоо мэдэгдэл нийтэлж зэмлэн буруушаажээ.

    Трамп “Голаны өндөрлөг бол Израйль болон Дундад Дорнодын бүс нутагт стратеги, аюулгүй байдлын чухал ач холбогдолтой юм” гэжээ.

    Арабын холбооны нарийн бичгийн дарга “Олон улсын хууль, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолоор Голаны өндөрлөг бол Сирийн нутаг дэвсгэр юм. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Цаг хугацаа өнгөрлөө гээд Израйлийн булаан эзлэлтийг хууль ёсны болгож болохгүй” хэмээн цохон тэмдэглэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ