Их Британи ЕХ-ноос гарах асуудал дахин үргэлжлэх улс төрийн тоглоом болов уу

Их Британий засгийн газар Европын холбоонд албан ёсоор хүсэлт гаргаж, Их Британи Европын холбооноос гарах хугацааг 6-р сарын 30 хүртэл сунгалаа.

Тереза Мэй “Би Их Британийн ерөнхий сайдын хувьд Европын холбооноос гарах хугацааг дахин хойшлуулахгүй. Би Европын холбооноос гарах гэрээний төлөө дахин санал хураахыг парламентаас шаардсан” гэж мэдэгдлээ. Гэвч Их Британий парламент одоогоор Европын холбооноос гарах тухай Тереза Мэйгийн ямарваа гэрээг батлан зөвшөөрөх боломж бага байна.

Өнөөгийн байдлаар, Их Британий улс төрчид Европын холбооноос гарах асуудлаар богино хугацаанд нийтлэг ойлголтод хүрэх боломжгүй, ердөө хойшлуулж байна. Энэ нь Их Британий олон нийтийн итгэлийг унагаж 2013 оноос хойших хамгийн доод түвшинд хүргэжээ. JP Morgan, Блүүмберг эдийн засгийн судалгааны байгууллага “Хэрэв Их Британи товлосон хугацаандаа Европын холбооноос гэрээтэйгээр гарвал, энэ онд Их Британийн эдийн засаг 1.7 хувиар өснө. Хэрэв гарах хугацааг гурван сараар хойшлуулбал, өсөлтийн хэмжээ нь 1.5 хувьд, харин зургаан сараар хойшлуулбал, өсөлтийн хэмжээ нь ердөө 1.3 хувьд хүрнэ” гэжээ.

Одоо Их Британий Хөдөлмөрийн нам дахин бүх иргэдийн санал хураах замаар Европын холбооноос гарах шийдвэрийг өөрчлөхөөр оролдож байна. Үнэндээ энэ нь улс төрийн өнөөгийн дүрмийг үгүйсгэсэн хэрэг юм. Энэ нь дахин үргэлжлэх улстөрийн тоглоом мөн. Ингэснээр бүх иргэдийн санал хураалтын үйл явц дахин үргэлжилнэ. Тереза Мэй Европын холбооноос гарах эцсийн хугацааг тодорхойлсон нь үүнийг олж харснаас болсон гэдэг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ