Бразилын экс ерөнхийлөгч Мишель Темерийг авлигын хэргээр баривчилжээ

Бразилын Рио де Жанейро мужийн Холбооны прокурорын газар, мөн өдөр Сан Пауло хотод тус улсын ерөнхийлөгч асан Мишель Темерийг авилгын хэргээр баривчилсан тухайгаа зарлажээ.

Баривчлах мэдэгдэлд Рио де Жанейрогийн Холбооны эрүүгийн хэргийн VII шүүхийн шүүгч гарын үзэг зурсан аж. Мишель Темерээс гадна, Бразилын уул уурхай, эрчим хүчний сайд асан Фрейдра Франко болон бизнесийн салбарын хэдэн хүнийг баривчилсан байна.

Мишель Темер, Фрейдра Франко нарын харьяатай Бразилын Ардчилсан хөдөлгөөн намын зүгээс, энэ хоёр хүн хууль зөрчөөгүй хэмээн тэднийг эрх чөлөөтэй болгохыг шүүхээс шаарджээ.

Мишель Темер 2016 оны 8-р сараас 2018 оны 12-р сар хүртэл Бразилын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа олон удаа авилгын хэрэгт холбогдон Прокурорын газрааса хэрэг үүсгэн шалгаж байсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ