• Афган улс Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг дахин хойшлууллаа

    2019 оны 7-р сарын 20-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ерөнхийлөгчийн сонгуулийг 9-р сарын 28 хүртэл хойшлуулахаар болсноо Афганистаны Сонгуулийн ерөнхий хороо 20-нд мэдэгдсэн байна.

    Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ахмед Иосеф Норстан “Сонгуулийн товыг хойшлуулж байгаа нь Сонгуулийн ерөнхий хорооны бэлтгэл ажилд хангалттай хугацаа өгч, “улам найдвартай, итгэл үнэмшилтэй” ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж, өнгөрсөн 10 жилийн парламентын сонгуулийн явцад гарсан хууль дүрэм зөрчих асуудлаас зайлсхийхийн төлөө юм” гэжээ.

    Урьд нь энэ оны 4-р сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар төлөвлөөд байсан бол техник, аюулгүй байдал, санхүүжилт зэрэг олон хүчин зүйлийн улмаас 2019 оны 7-р сарын 20 хүртэл хойшлуулахаар болсноо Афганистаны Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн оны 12-р сарын эцсээр мэдэгдсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ