Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаалаа

Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох албан тушаал, авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 20-ны 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Улмаар шүүх хурал өчигдөр 21:30 цагт завсарлаж, өнөөдөр 10:00 цагт үргэлжлүүлэн хуралдсан.
Шүүх хурал дуусч, тус хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаах шийдвэрийг гаргажээ. “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гаргасан. Мөн өөрөө Ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ