• Орос, Зөвлөлтийн генералиссимусууд хэн байв

    Оросын генералиссимусууд нэр хүндтэй хүмүүс байжээ. Учир нь хэтэрхий олон хүн энэ ховор цолны эзэн болоогүй учир тэр аж. Үнэнийг хэлэхэд Орос оронд удаан хугацааны турш ердөө дөрвөн хүн генералиссимус болсон нь – Шеин А. С, Меншиков А. Д. Брауншвейгский мөн мэдээж Суворов А.В. Мэдээжийн хэрэг та бас I Петр хааны найз нөхөд болох Бутурлин болон Ромодановский нарын “Байнгын цэргүүд”-ийг генералиссимус гэж дуудаж болно

    Дэлхийн 2-р дайны дараа Сталиныг генералиссимус гэж зарлав. Генералиссимус цол нь өөрөө Францаас арван зургадугаар зуунд гарч ирсэн нэр томьёо аж. Генералиссимус цолыг нэгдсэн армийн удирдагчид олгох болжээ. Түүхэн дэх анхны генералиссимус нь арван найман настай Анжугийн Герцог байсан. Тэрбээр хаантай ах дүү бөгөөд ерөнхий командлагч нь байсан аж. Хэсэг хугацааны дараа генералиссимус цол Европт төдийгүй Азид бас тархжээ.

    Орост генералиссимус цол 17 дугаар зуунд гарч ирсэн бөгөөд Их Петр энэ цолыг Бутурлин, Ромодановский нарт өгч, тэднээр байнгын армиа удирдуулсан юм.

    Оросын анхны үнэн генералиссимус бол 1696 онд уг цолыг хүртсэн Шейн Алексей Семенович юм. Тэр үед тэрбээр харьцангуй залуу 34 настай байсан аж. Бояр Шейн София ахайтанд зүтгэж байсан бөгөөд аль хэдийн генералиссимус цолыг түүний ах Их Петрийн гараас авсан байжээ. 1696 онд Азовын кампанит ажил явагдаж, Шейн газар дээрх бүх цэргийг удирдаж байсан. Азовыг авсан тэр жилийнхээ зургадугаар сарын 28-нд генералиссимус цол хүртсэн.

    Дараагийн генералиссимус цолтон нь Александр Данилович Меншиков байсан ба энэ цолыг II Петр  өгсөн бөгөөд энэ нь Меншиковын охинтой холбоотой байв. Меншиков удалгүй бүх цол хэргэмээ алдсан аж.

    1740 онд дараагийн генералиссимус нь Брауншвейгскийн хунтайж Антон Ульрих байсан бөгөөд тэрээр эзэн хаан YI Иваны эцэг байсан учир хүлээн авсан юм. Удалгүй хаан ширээг Елизавета Петровна эзэлж, хунтайжийн бүх цол хэргэмийг хураан цөллөгт явуулав.

    суворов

    Александр Васильевич Суворов өөрийнхөө ялалтын хүчээр энэ цолыг хүртсэн Оросын цорын ганц генералиссимус байсан юм. Тэрбээр Швейцарь, Италийн кампанит ажилд ялалт байгуулсан учраас 1799 оны аравдугаар сарын 28-нд энэ цолыг хүртжээ.

    1945 онд Сталин генералиссимус цолыг хүлээн авсан боловч Оросынх биш, Зөвлөлт Холбоот Улсын генералиссимус байв. Түүнийг нас барснаас хойш ЗХУ-д генералиссимус цолтой хэн ч ахин гараагүй. Нийтдээ энэ цолыг дэлхийд зуугаад хүнд олгосон байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ