Зүгээр ч нэг луйвар хийдэггүй, зураг хулгайлдаг Ерөнхийлөгчтэй байсан гэж үү

Сүүлийн хоёр гурав хоног Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой бас нэг булхай олныг шуугиулж байна. Тэр нь ноён Ц.Элбэгдоржийн хуийн галерейгээс хураасан зургуудыг “Их тэнгэр”-ээс алдагдсан зургууд мөн эсэхийг шалгаж байгаа явдал.

Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын 19-ний орой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийсэн хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Харин энэ асуудалд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Миний өрөөнд нэгжлэг болоогүй. Би хулгай хийдэггүй” хэмээн сошиалаар хариу мэдэгдсэн.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн албан өрөөнд бус түүний эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын эзэмшлийн компанид нэгжлэг болж зурагнуудыг шалгахаар авч явсан хэмээх мэдээлэл байгаа юм. Гэхдээ энэ асуудал дээр прокурорын байгууллага албан ёсоор мэдээлэл өгөх ёстой хэмээн ЭЦА-аас ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаад байна.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал галерейд нэгжлэг явуулжээ. ЭЦА-ынхныг нэгжлэг хийхээр очиход тус газарт 700 гаруй уран зураг байсан гэх бөгөөд “Их тэнгэр”-ээс алдагдсан, ижил төстэй байж болзошгүй арав гаруй зургийг ЭЦА-наас хураан авсан аж.

Ингэхдээ уг зургуудыг шууд “Их тэнгэр”-ээс алдагдсан хэмээн хэлж болохгүй. Тус ижил төстэй, алдагдсан байж болзошгүй 10 гаруй зургийг Уран зургийн галерей, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагуудад өгч, шинжээчдээр яг жинхэнэ эх хувилбар нь мөн үү эсвэл хуурамч дуураймал зураг уу гэдгийг судлуулах аж. Хэрэв жинхэнэ эх хувилбар нь мөн байвал энэ зураг ямар замаар хэрхэн яаж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гарт очсон зэрэг нарийн асуудлыг судлах гэнэ.

Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж, уран зургуудыг судлах ажиллагаа явагдаж байгаа тул наана нь хуулийн байгууллагаас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй буй аж.

“Их тэнгэр” цогцолборын “Хатан туул” рестораны ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл байршуулсанаас 21 зургийг нь олоогүй гэдгийг Уран зургийн галерей, Тагнуулын Ерөнхий газрын Тамгын газар, “Их тэнгэр” цогцолборын Төрийн тусгай хамгаалалттай газрын холбогдох мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон тухай мэдээлэл өмнө нь цацагдаж байсан билээ.

Уран зургийн галерейн захирал асан А.Янжив “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” гэж ярьсан байдаг.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувийн цуглуулагад улсын өмч болох үнэтэй ховор, нандин зургууд орсон байв уу гэдэг асуулт хариулт нэхэж эхэлсэн нь энэ. Төрийн тэргүүний сэнтийд 8 жил суусан энэ хүн ард түмний өмчийг хувьдаа авах их бүтээн байгуулалтыг хийсэн үү гэсэн асуулт гарсаар байна.

Ц.Элбэгдоржийг МАНАН бүлэглэлийн тэргүүн “Шударга бусын хонгил” байгуулж АСЕМ, Эрдэнэтийн 49 хувь, Монголын газрын доорхи баялагууд зэрэг том булхай луйварт оролцсон асуудал ид шалгагдаж буй.

Үүн дээр нэмээн үнэтэй ховор нандин зургуудыг бас хувьдаа авсан уу гэдэг асуудал ийнхүү гарч ирлээ.

Томоохон луйвар булхай нь тодорхой болж байтал бас урлагийн үнэт бүтээл, түүхийн дурсгал, зураг хулгайлна гэдэг ёс суртахууны хувьд ямар Ерөнхийлөгчтэй байсан бэ гэж асуухад хүргэж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ