• Монгол улс “Аз жаргалын индекс”-ээрээ 83 дугаар байранд жагсаж байна

    НҮБ-ын Тогтвортой хөгжил Шийдлийн сүлжээ байгууллагаас  жил бүр Дэлхийн аз жаргалын тайланг нийтлэн гаргадаг.“Аз жаргалын индекс”-ийг жил бүр 156  улсын иргэдээс санал асуулга авч, 0-10 хүртэлх оноогоор дүгнэн гаргадаг. Тэгвэл 2019 оны аз жаргалтай улсуудын жагсаалтыг дахин Финланд улс тэргүүллээ. Click To Tweet

    Аз жаргалын индекс нь хүмүүсийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун амьдарч байгаагийн зэрэгцээ дэлхийн улс орнууд өөрийн ард иргэддээ урт удаан, аз жаргалтай амьдрах боломжийг хэр зэрэг бүрдүүлж байгааг харуулдаг.

    Финланд улс дахин дэлхийн хамгийн аз жаргалай улсаар тодорлоо

    2018 онд Финланд улсын аз жаргалын индекс нь 7.632 гарч,дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорч байв.

    Тэгвэл 2019 оны хувьд аз жаргалыг тодорхойлсон рейтинг оноо нь 0.137 хувиар нэмэгдэн 7.769-д хүрсэн нь Финланд улсыг дахин дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодрууллаа.

    Аз жаргалын индексийн дараах зургаан гол хүчин зүйлийг үндэслэн гаргадаг:

    • Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн
    • Амьдралын сонголт хийх эрх чөлөө
    • Нийгмийн халамж, үйлчилгээ
    • Эрүүл төрөлт, наслалт
    • Өгөөмөр байдал
    • Авлигын төвшин

    Монгол улсын “аз жаргалын индекс” нь арваас 5.285

    Монгол улсын аз жаргалын индекс тогтмол өссөн үзүүлэлттэй байна. 2013 онд 4.83 байсан бол 2018 он гэхэд 5.13 болон нэмэгджээ. Монгол улсын хувьд 2018 онд дэлхийн 156 орноос аз жаргалын индексээрээ 94 дүгээр байранд жагсаж байсан бол 2019 онд 11 байраар ахиж, 83 дугаар байранд жагсав. Монгол Улсын хувьд “Аз жаргалын индекс” нь 5.285.

    Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улс орнуудын иргэд тийм ч жаргалтай биш

    Их Британи 15 дугаар, Герман 17 дугаар, Япон 58 дугаар, ОХУ 68 дугаар, БНХАУ 93 дугаар, АНУ 19 дүгээр байранд тус тус жагсчээ.
    Харин хамгийн аз жаргалгүй улсаар буюу аз жаргалын индексээрээ 156 улсаас 156 дугаар байранд Өмнөд Судан жагсав.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ