• УЕП-ын орлогч Г.Эрдэнэбилэгийн оронд Ш.Эрдэнэбилэгийг санал болгожээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан чөлөөлж орных нь хүнийг томилох саналаа УИХ-д хүргүүлсэн.

    Улсын ерөнхий прокурорын орлогч Г. Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж түүнийг орлох хүнийг томилох саналаа хүргүүлжээ.  Г.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөхөөр 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр томилсон.  Тэрбээр УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан даргаар ажиллаж байсан.

    УИХ энэ асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон бөгөөд хэлэлцэх асуудлын дараалалд ч оруулаад буй. Харин прокурорын орлогчоор ямар хүн томилох, хэн очих вэ гэдэг улс төрийн хүрээнд төдийгүй, хуулийн хүрээнд яригдаж байгаа гол сэдвийн нэг.

    Улсын ерөнхий прокурорын орлогчоор Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ш.Эрдэнэбилэг гэдэг хүнийг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс саналаа илэрхийлсэн гэнэ. Прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-тай зөвшилцөх ёстой бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байдаг байна.

    Хуулийн дагуу Монгол Улсын прокурор нь хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй жил ажилласан байх, 25-аас дээш насны, прокуророор таваас дээшгүй жил ажилласан байх зэрэг хуулийн зохицуулалттай ажээ.

    Ш.Эрдэнэбилэг нь 14 жил орчим прокуророор ажилласан, Дорнод, Булган аймгуудад ч мөн ажиллаж байжээ. 2010 он хүртэл Дорнод аймгийн прокуророор ажиллаж байгаад 2012-2014 онуудад Булган аймгийн прокуророор ажиллаж, 2014 онд Дүүргийн II прокурорын газарт шилжин иржээ.

    Одоо тэрбээр Сонгинохайрхан дүүргийн прокурор, хууль цаазын шадар зөвлөхөөр ажиллаж байгаа нэгэн аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ