
Казахстаны Сенатын шинэ даргаар хуучин Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хамгийн том охин Дарига томилогдов. Түүний эцэг Сенатын дарга Касым-Жомарт Токаевыг улсын шинэ удирдагчид санал болгосон юм.
Нууц санал хураалтын үр дүнгээс үзэхэд нийт 44 депутат Дарига Назарбаеваг сонгохоор санал нэгтэй байжээ.
Нурсултан Назарбаев 3-р сарын 19-нд телевизээр огцрохоо мэдэгдсэн. Тэрбээр парламентын дарга Токаевд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавив.
Өнөөдөр, гуравдугаар сарын 20-нд Казахстаны түр ерөнхийлөгч тангараг өргөсөн юм.
Казахстаны шинэ тэргүүн улсынхаа нийслэлийг Нурсултан Назарбаевын нэрэмжит болгон зарласан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
казак залуугаас нэрийг асуухад Назербаевич назербаев хаана амьдардаг назербаев хотод эхнэрийн нэр Настя удахгүй солино Назербаевна болгоно гэв доль жулдаасууд