Азийн зах зээлд гарах боломж-“Access Asia-Экспортын хурдасгуур хөтөлбөр”

Мэдээлэл технологийн үндэсний парк болон Action Community for Entrepreneurship байгууллага нар хамтран  Монголын гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Азийн Силикон Валлей гэгддэг Сингапур улсад, цаашлаад Азийн зах зээлд өрсөлдөх боломжийг олгож байна.

Долдугаар сард Сингапурт зохион байгуулагдах Market Access Programm-д Монголоос  санхүүгийн хөнгөлөлттэйгөөр оролцох гурван компанийг сонгон шалгаруулах ажээ.

Market Access Programm-д Монголоос төлөөлөн хамрагдахын тулд эхлээд Мэдээлэл технологийн үндэсний парк болон Азийн бизнесийн холбоо хамтран зохион байгуулж буй “Access Asia-Экспортын хурдасгуур хөтөлбөр”-т хамрагдах шаардлагатай юм.

“Access Asia-Экспортын хурдасгуур хөтөлбөр”-т хамрагдсанаар Ази-Номхон далайн бүсийн хэмжээнд амжилттай явж буй Австрали, Англи, Филиппин бизнес эрхлэгч, менторуудын зөвлөгөөг  10 хоногийн турш авч,олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий байгууллага болон төлөвших гарах юм.

“Экспортын хурдасгуур хөтөлбөр”-т хамрагдагчид дундаас  шалгуур үзүүлэлтийг хангасан гурван компани нь 2019 оны долдугаар сард зохион байгуулагдах Market Access Programm-д санхүүгийн хөнгөлөлттэй хамрагдах боломжийн эзэд болно.

“Экспортын хурдасгуур хөтөлбөр”-ийн бүртгэл 2019 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл сарын хугацаанд явагдана.

Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд-ээс танилцана уу.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ