Цагдаагийн дэд хурандаа эмэгтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүн мөргөжээ

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэр байрлах 17 авто угаалгын төвийн зүүн замд “Toyoto Alphard” загварын машины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байх үедээ 67 настай эрэгтэй Б-г мөргөж хүнд гэмтэл учруулжээ.

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б гэх эмэгтэй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дээрх ослыг гаргасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ