Аз жаргалын өдөрт: Аз жаргал халдварладаг

Өнөөдөр дэлхий дахинаа Аз жаргалын өдөр тохиож байна. НҮБ-аас хүн гэдэг нь сайн сайханд үргэлж тэмүүлж байдаг, аз жаргалтай руу зүглэн, тэмүүлж байдаг бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2012 онд  гаргажээ.

Аз жаргалын тухай бид юу мэдэх вэ?

  • Аз жаргал халдварладаг

Нойр халдварладаг шиг аз жаргал ч бас таны эргэн тойрны хүнээс танд халдварладаг. Их Британий Эрүүл мэндийн сэтгүүлээс 2008 онд хийсэн судалгаагаар, аз жаргалтай хүмүүсийн хүрээлэлд байх тусам ирээдүйд аз жаргалтай болох хандлагатай байдаг байна.

  • Инээмсэглэх нь таныг аз жаргалтай болгодог

Хэн нэгэн танд “жаахан ч болов инээ л дээ” гэж хэлж байсан уу?

1998 Сэтгэл судлалын сэтгүүлийн хийсэн судалгаагаар инээх үед  нүүрний 26 булчин оролцдог бөгөөд инээмсэглэх үед нүүрэнд илрэх хөдөлгөөн нь сэтгэл санааны байдлыг сайжруулдаг болохыг тогтоожээ. Хэрвээ та сэтгэлийн зовиуртай, нэг л уйтгартай байгаа бол нэг инээмсэглээд үзээрэй.  Инээх нь нүүрний булчинг суллаж, тайвшруулдаг байна.

  • Эрх чөлөөтэй байснаар аз жаргалтай болдог

Нобелийн шагналт эдийн засагч Амартяа Сен:

Мөнгөөр аз жаргалыг худалдаж авч чадахгүй.

Харин иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэе, тэднийг аз жаргалтай болгоё гэвэл эрх чөлөөг нийгмийг бий болгох хэрэгтэй.

  • 2018 онд дэлхийн 156 орноос хамгийн аз жаргалтай улсаар Финланд тодорч байсан бол Монгол улс 94 дүгээр байранд жагсчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ