• Шойгу: Орос улс Сирийг үргэлжлүүлэн дэмжинэ

    Өчигдөр Сирид айлчилж буй ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай Сирийн ерөнхийлөгч Башар Асад  уулзаж хоёр талт харилцаа, Сирийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.

    Сирийн Цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр уулзалтын үеэр Башар Асад “Хоёр тал цэрэг дайн, улс төр зэрэг салбарт нэгдсэн арга хэмжээ авах, дээд зиндааны уялдаа холбоо нь терроризмыг эсэргүүцэхэд чухал ач холбогдолтой юм” гэжээ.

    Шойгу “Оросын тал Сирийн засгийн газрын терроризмтой тэмцэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжинэ. Сири бүх нутаг дэвсгэрээ чөлөөлж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалахыг дэмжинэ” гэсэн байна.

    Тэд мөн Идлиб болон Сирийн зүүн бүсийн Евфрат голын зүүн эргийн нутгийн нөхцөл байдлын тухай ярилцжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ