• Н.Назарбаев огцорсон ч Аюулгүй байдлын зөвлөлийг удирдсан хэвээр байна

    1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш  Казахстаныг  тасралтгүй 29 жил удирдаж, тус улсын  Ерөнхийлөгч ”Үндэстний эцэг” болсон  Нурсултан Назарбаев албан тушаалаасаа огцорч байгаа тухайгаа албан ёсоор мэдээлэв.

    78 настай Нурсултан Назарбаев нь 2015 онд Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуульд 97 хувийн саналаар ялалт байгуулж, тав дах удагаа энэхүү албан тушаалыг хаших эрхээ авсан. Үүний өмнө Жамбыл Ахметбеков , Мэлс Елеусизов , Гана Касымов нартай өрсөлдсөн 2011 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн адил ганцаараа 95.5 хувийн санал авч, ялалт байгуулж байв.

    Тухайн үед гадаадын 400 гаруй ажиглагчид Казахстаны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж байсан хэдий ч “ил тод байдал алдагдсан, хэвлэлийн эрх чөлөө дутмаг” гэдгээс өөр дүгнэлт гаргаагүй юм.

    Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мэдэгдэлдээ “Бид бүхний хамтран байгуулсан, одоо ч бүтээн байгуулсаар байгаа улсын бүх л түүхэн чухал мөчүүдэд хийж байсны адил мэдэгдэл хийнэ. Гэвч энэ удаагийн мэдэгдэл маш онцгой. Миний бие Казахстаны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт албанаас чөлөөлөгдөх хэцүү шийдвэрийг гаргалаа.  Бие даасан Казахстан улсыг үүсгэн байгуулагчийн хувьд улс оронд явагдаж буй шинэчлэлийг үргэлжлүүлэн авч явах шинэ үеийн удирдагчдыг дэмжин, туслах нь одоо надад ногдож буй үүрэг гэж харж байна” гэжээ.

    Н.Назарбаев Ерөнхийлөгчийн албанаас сайн дураараа огцорч буй хэдий ч Аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаал нь хэвээр хадгаладах юм. Click To Tweet 2018 оны долдугаар сард Назарбаев өөрийгөө Аюулгүй байдлын зөвлөлийн даргаар томилох тухай тогтоолыг гаргасан. Уг тогтоолоор  Аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд Назарбаев  Ерөнхийлөгчийн албанаасаа огцорсон ч  Үндсэн хуулийн эрх мэдэл түүний мэдэлд хэвээр байх ажээ. Нэг ёсондоо Назарбаев хуулийн хүрээнд эрх мэдэлтэй хэвээр байсаар байх аж. Click To Tweet

    Өөрийгөө Аюулгүй байдлын зөвлөлийн даргаар томилохоосоо өмнө  мөн өөрийгөө хэдэн ч удаа Ерөнхийлөгчийн албыг хашиж болох эрхийг  олгосон байдаг.  Ардчилсан төртэй хэмээн тунхагладаг Казахстан 2007 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, санал авч сонгогдож чадвал насаараа Ерөнхийлөгч байх заалтыг нэмж тусгасан Click To Tweet. Энэ нь төрийн эрхийг дангаар барихын тулд өөртөө давуу эрх үүсгэсэн хэмээх шүүмжлэлд өртөж байв.

    Тэгтэл яагаад насаараа Ерөнхийлөгч байх хуулийг бий болгочихоод Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусахаас нэг жилийн өмнө ийнхүү огцрох шийдвэр гаргасан бэ?

     Шинжээчид  улс төрийн бодлогын хүрээнд томоохон өөрчлөлтүүд айсуй хэмээн дүгнэж, дараахь тайлбаруудыг хийжээ.

    • Урьдаас маш сайн төлөвлөсний дагуу огцорлоо. Үүнд ямар нэгэн гаднын хүчин зүйл нөлөөлөөгүй. Ерөнхийлөгчийн албанаас огцорсон ч алдар хүнд, хүндлэлийг хүртсээр байх нь ойлгомжтой./Төв Азийн аналитик сүлжээний (CAAN) редактор Айтолом Курманова/
    • Назарбаев Ерөнхийлөгчийн албанаас буусан ч зарим зүйлийг хяналтандаа байлгасаар байх болно. Хяналтаа бүрмөсөн алдаад, бүх зүйлээс гарчихаж байгаа юм биш, бялуунд хуруу нь дүрээстэй л байна/ Берлин дахь Capitulum Asset Management байгууллагын Theodor Kirschner /
    • Ерөнхийлөгч Назарбаевын огцрох шийдвэр нь бусад Төв Азийн улс орнуудад сайн үлгэр жишээ болж байна. Энэ нь Казахстан улсад ардчилал шинэчлэлийг илүү үр дүнтэй явуулах боломжийг олгож байна/Европ болон Евразийн хөтөлбөрүүдийн захирал Марк Беррендт/

    – РИА агентлагийн мэдээлснээр ОХУ-ын парламентын дээд танхимын дарга, Владимир Путинтай ойрын холбоотой гэгддэг Валентина Матвьенк “ Назарбаевын  огцрох болсон нь маш гэнэтийн бөгөөд ноцтой явдал” гэж хэлжээ.

    -Кремлийн  мэдээлснээр, хоёр дахь  өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Казахстаны Ерөнхийлөгчтэй утсаар ярилцсан боловч хэвлэл мэдээллийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков чухам юу гэж ярьсан талаар мэдээлэл хийх боломжгүй гэсэн ажээ.

    Казахстаны ерөнхийлөгчийн үүргийг тус улсын парламентын дарга Касым-Жомар Токаев дараачийн ерөнхийлөгчийг сонгогдох хүртэл орлон гүйцэтгэнэ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ