• Ч.Хүрэлбаатар: Энэ шинэ хуулиар тендерийг гуравдагч этгээдэд дамжуулан, дамлахыг хориглосон

    УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан гишүүд хууль санаачлагч болон ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэлэлцэж буй асуудлын саналын томъёоллыг ядаж нэг хоногийн өмнө бэлэн болгож баймаар байна. Дөнгөж сая ширээн дээр тавигдаж байна. Ингэж түргэн шуурхай Тендерийн тухай хуулийг хэлэлцмээргүй байна. Үндэсний бүтээгдэхүүнийг авахад энэ хууль яаж зохицуулах вэ. Тендерт хэзээ ч үндсэний бараа бүтээгдэхүүн шалгардаггүй. Ажлын байр бий болгоё гэж байгаа бол

    Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Хамгийн бага үнийг санал болгосон бол хамгийн тухайн компанийг шалгаруулдаг гэдэг буруу ойлголт яваад байсан. Энэ ойлголтыг арилгах зохицуулалт хийсэн. Нээлтэн дээр зарлагдсан тухайн компанийн үнэ нь шалгаруулах үндэслэл болохгүй. Үнэлгээний хороонд тухайн худалдаж авах гэж байгаа бараа үйлчилгээний чиглэлээр мэргэжсэн хүнийг оролцуулна гэсэн зохицуулалт оруулсан байгаа. Дотоодын үйлдвэрлэгчдэд заавал давуу эрх олгоно. Дотоодод үйлдвэрлэсэн барааг импортын бараатай хамтад нь багцалж тендер зарладаг байсныг тусад нь болгож байгаа. Ерөнхий гэрээгээр дамжуулан дотоодын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого оруулж байгаа. Ерөнхий гэрээ гэдэг нь жил бүрийн дамтамжтай авдаг бараа, үйлчилгээг хэлж байгаа.

     УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ямар тохиолдолд тендер гэж үзээд. Ямар тохиолдолд шууд худалдан авалт гэж үзэх вэ.

     Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: 10 сая төгрөг хүртлэх гэрээг шууд худалдан авалт гэж байгаа.

     УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хуулийг өөрчлөх болсон гол шалтгаан нь юу гэдгийг хууль санаачлагчаас асууя. Мөн Монголын компаниуд тендерт оролцох сонирхол нь буурсан. Ялж байгаа компаниудыг нь харахаар дандаа шинэ компаниуд. Тендерт яагаад дандаа шинэ компани ялдаг юм бэ. Энэ хуулин дээр доод үнийн санал гэж байна уу. Хэрэв байгаа бол ЖДҮ-ийн тухай хууль дээр жижиг дунд үйлдвэрлэгч тендерт оролцсон бол доод үнийн санлын дүнг 10 дүнгээр өсгөнө гэсэн заалт байсныг 15 хувь болгож өөрчилсөн. Энэ хуультай хэрхэн уялдаж байгаа вэ.

     Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Захиалагч компани шаардлага анхаарал тавихгүй бол шинэ компани шалгарах магадлал өндөр.

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ хуулийг санаачилсан асуудал дээр тайлбар хэлмээр байна. УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын гишүүд энэ хуулийг сайжруулах чиглэлд ажиллаж байсан. Засгийн газрын хувьд өмнөх тендерүүдийг авч үзэхэд гүйцэтгэсэн ажлын чанар муу, дотооддоо хийх боломжтой бүтээгдэхүүнийг дандаа гаднаас авдаг байсан учраас өөрчлөх шаардлагатай юм байна гэж үзсэн. Ингээд энэ чиглэлд судалж байсан гишүүдтэй уулзаж, хуулийн төслөө нэгтгээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Хамгийн бага үнэ өгсөн компани ялаад байдаг гэж байна. Хуульд хамгийн бага үнэ өгсөн компанийг шалгаруулна гэсэн заалт байгаад байсан. Ингэж байгаа нь чанаргүй байх, тендер дамлах асуудал үүсгэж байна. Энэ хуульд тендерийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглосон. Мөн хамгийн бага үнийг санал ирүүлсэн болон техникийн шаардлага хангасан гэдэг хоёр шаардлагыг нэгтгэсэн.

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Чанаргүй бараа үйлчилгээ үзүүлчихээд байнга тендер авдаг сүлжээ компаниуд бий болсон. Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ