• Эхнэртээ уурлаад гэрээ шатаажээ

    Уураа барьж чадаагүйгээс гэмт хэрэгт холбогдох хүн цөөнгүй. Тэгвэл энэ удаа уурын мунхагаас орон гэрээ шатаасан хэрэг гарчээ. Гуравдугаар сарын 16-нд буюу өнгөрсөн бямба гарагт Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд өөрийн гэрээ  санаатайгаар шатаасан хэрэг гарсан байна.

    Тус сумын дөрөвдүгээр багийн нутагт оршин суух 33 настай эрэгтэй Т нь эхнэртэйгээ  муудалцсаны улмаас өөрийн гэрээ шатаажээ. Гэрээ шатаах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд эхнэртээ ууралсан уурандаа бинзен ашиглаж гэрээ шатаасан аж.

    Уг хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ