• Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, уран зургууд хураан авчээ

    Өчигдөр орой ЭЦА-аас Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Түүний өрөөнд 1000 гаруй уран зураг байсан бөгөөд 30 гаруй нь дэлхийн болон монголын үнэт уран зураг гэнэ. Тиймээс эдгээр зургуудыг эрүүгийн цагдаагийн албанаас хураан авсан байна.

    Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэсэн хариулт өгчээ. Өмнө нь Уран зургийн галерейн захирал асан А.Янжив хэмээх хүн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага даа “Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 40 бүтээлээс ганц нь ориг буюу эх хувиараа бусад нь бүгд солигдсон байсан” гэж ярьсан. Энэ дагуу шалгалт хийж байгаа аж.

    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 178 хуудас нотлох баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өгсөн. Улмаас прокурорын байгууллагаас уг бичиг баримтыг АТГ-т хүргүүлсэнээр АТГ-аас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Тавантолгойн асуудлаар гэрчийн мэдүүлэг авсан билээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ