Г.Түвшинтөгс:Фохоу эрдэст ийлдсийг тасралтгүй  нэг жил хэрэглэхэд Таныг 10 насаар залуужуулна

2019-03-20

Фохоу олон улсын эрүүл мэндийн компанийн зөвлөх Г.Түвшинтөгстэй “Фохоу эрдэст ийлдэс” бүтээгдэхүүний тухай ярилцлаа.

-Сайн сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

-“Фохоу” компаний тухай товч танилцуулаач?

– Фохоу компани нь дэлхийн 82 оронд үйл ажиллагаага явуулдаг олон улсын эрүүл мэндийн байгууллага. “Фохоу” компани нь эхний арван жилийн хугацаанд хүнийг дотроос нь эрүүлжүүлэх зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. БНХАУ-ын Гуанду болон Тиянжинд өөрсдийн дөрвөн том үйлдвэрлэлийн баазаар түшиглэн дэлхийн зах зээл дээр  12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

-Залуужуулах үйлчилгээтэй Эрдэст ийлдэс бүтээгдэхүүнийхээ тухай танилцуулаач?

-Дэлхийн хүн амыг эрүүлжүүлэх явцдаа дэлхийн гоо сайхны салбарт  их нэр хүнд бүхий Хятад улсын гоо сайхны судлаач Жэнни Фри-г өөрийн Фохоу судалгааны хүрээлэнд урьж хамтран ажиллах болсон. Жэнни Фри багш маань гоо сайхны судалгааны багийг бүрдүүлэн дэлхийн олон олон нуурууд болон далайн гүний эрдэсүүдийг 10 жилийн турш судлан Эрдэст ийлдэс бүтээгдэхүүнийг гарган авч чадсан.

-Бүтээгдэхүүний найрлага нь тэгэхээр 100 хувь  эрдэс гэсэн үг үү?

-Тиймээ, нуур болон далайн гүний 3000 төрлийн эрдэсүүдийг шингэн төлөвт оруулсан маш өндөр концентраци бүхий эрдэсүүдийн охь юм.

-Бусад гоо сайхны бүтээгдэхүүнээс ялгарах онцлог нь юу вэ?

-Дэлхийн гоо сайхны шинжлэх ухааны салбарт өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байгаа гурван том асуудлыг шийдэж чадсан. Нэгдүгээрт, Өнгө оруулагч, үнэр оруулагч, муудахаас сэргийлэх буюу хугацаа уртасгагч гэсэн асуудлуудыг шийдвэрлэсэн. Дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид  бүтээгдэхүүндээ хугацаа уртасгагчийг одоог хүртэл хэрэглэдэг. Хоёрдугаарт, Хүнд металл буюу мөнгөн ус, хар тугалгын найрлагагүй, даавар буюу гормонгүй  бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадсан.  Мөнгөн ус, хар тугалга нь  цайруулах үйлчилгээтэй, сэвх нөсөө толбо арилгах зорилготой бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг.Даавар буюу гормон нь арьс татах чангалах, үрчлээ тэнийлгэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд  орсон байдаг. Гуравдугаарт, Арьсны гүнд хүрч үйлчлэх гэсэн 3 асуудлыг шийдэж чадсан.  Фохоу компанийн судалгаа шинжилгээний баг эдгээр асуудлуудыг шийдэж чадсанаар дэлхийн гоо сайхны компаниас аюулгүй бүтээгдэхүүнүүдэд олгогддог  ЭСЖИЭС /SGS/ сертификатыг авсан. Эрдэст ийлдэс бүтээгдэхүүнд маань  үнэр оруулагч, хугацаа уртасгагч бодис, хүнд метал, дааврын агууламж огт ороогүйгээс гадна мөн ПИСИАР /PCR/ технологийг ашиглан арьсны хамгийн гүнд хүрч үйлчилж чадсан.

Фохоу олон улсын эрүүл мэндийн компанийн зөвлөх Г.Түвшинтөгс

PCR гэдэг технологи нь ямар ач холбогдолтой технологи вэ?

-PCR технологи нь 1991 онд Нобелийн шагнал хүртсэн. Энэ технологийг анагаах ухааны салбарт өргөн хэрэглэдэг. Харин  гоо сайхны шинжлэх ухааны салбарт маш цөөн хэрэглэдэг. PCR технологийг эрдэст ийлдэст хэрэглэж чадсанаар ус, эрдэс хоёрыг нийлүүлэн  арьсны хамгийн гүний давхаргад 15-20 секундэд эд эсэд хүрч үйлчилдэг технологи юм.

-Эрдэст ийлдэс бүтээгдэхүүний үндсэн гол үйлчилгээ нь яг юу вэ?

-Эрдэст ийлдэс бүтээгдэхүүн маань өөрөөсөө хэт улаан туяа болон анионы үйлчилгээ үзүүлдэг. Хэт улаан туяа нь арьсны эд эсийг нөхөн төлжүүлж хамгаалж, цусны эргэлтийг сайжруулж, бодисын солилцоог эрчимжүүлж хортой туяа буюу хэт ягаан туяаг саармагжуулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн  арьсны бохирдлыг гадагшлуулан бидний арьсыг хамгаалж өгдөг. Анион гэдэг нь  цэвэр агаар ялгаруулдаг гэсэн үг. Мөн  антиоксидант буюу исэлдлийн эсрэг үйлчилгээг үзүүлснээр бидний арьсны хөгшрөлтийн процессыг удаашруулж, арьсанд дутагдаж байгаа эд эсийг нөхөн төлжүүлж сэргээж өгдөг.

-Эрдэст ийлдсийг хэдэн насныхан хэрэглэвэл зохимжтой вэ?

-0-ээс дээш бүх насныхан хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх хэсэгтээ хэрэглэж болно.

-Өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний хажуугаар хэрэглэж болох уу?

-Болно. Энэ бүтээгдэхүүн нь ямар нэгэн харшлах зүйлгүй, зөвхөн эрдэсийг л агуулдаг бусад бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн химийн найрлагыг гадагшлуулж өгнө.

-Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээ болилоо гэхэд арьс буцаад сулрах  асуудал гарах уу?

-Манай бүтээгдэхүүн ямар нэг арьс чангалах эсвэл үрчлээний эсрэг тостой харьцуулагдаж хийгдээгүй мэс засал, батокс, алтан утас зэрэгтэй харьцуулагдан хийгдсэн таны арьсанд дутагдаж байгаа эрдэсүүдийг нөхөн төлжүүлж суларсан булчин шөрмөсийг чангалж эд эсүүдийг өөрөөр нь нөхөн сэргээдэг гоо сайхны бүтээгдэхүүн буюу мэсгүйгээр гоо сайхан байцгаая уриатайгаар хийгдсэн бүтээгдэхүүн юм. Та тасралтгүй зургаан  сар хэрэглэхэд таныг таван  насаар, нэг жил хэрэглэхэд 10 насаар залуужуулна.

-Нэг хайрцаг нь ямар үнэтэй вэ, хэр удаан хэрэглэх вэ?

-Нэг хайрцаг ийлдсийг хоёр сар хэрэглэнэ.Үнийн хувьд  261000 төгрөг. Мэсгүйгээр гоо сайхан байцгаая гэсэн фэйсбүүк пэйж хуудас болон 88063206, 94103206 гэсэн дугааруудтай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

Э.Ариун

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ