Тухайн үед хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагч дээрх хятад иргэнээс 20 сая тѳгрѳг нэхэмжилж хэргийг түүний талд шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон байдаг. АТГ-аас 20 сая төгрөгийн хахууль авсныг ч тогтоосон. Энэ хооронд осолд өртсөн 61 настай эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тэгвэл авилга авсан алба хаагч ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхийн байгууллагаар хэргийг шийдвэрлэхээр болсон бөгөөд энэхүү хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар дахин хойшилсон байна.