Хакүхо М.Даваажаргал ганц ч унаагүй тэргүүлж явна

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн аравдахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо нутгийн бөх сэкиваке Тамавашиг давж 10 даваатай боллоо. Харин Какүрюү аварга озеки цол горилогч Такакейшод унаж, хоёр унаатай болов.

Харин 8 даваа, нэг унаатай маэгашира Ичиножо озеки Такаясүг ялж 9 дэх даваагаа авлаа.

Макүүчи зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа унаа
З-Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10:0
Б-Ёкозүна Какүрюү М.Ананд. 8:2
Сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил 4:6
Маэ Б-4 Ичиножо А.Ичинноров 9:1
Маэ З-16 Дайшохо Ч.Шижирбаяр 4:6
Маэ З-17 Чиёошома Г.Мөнхсайхан 6:4

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ