• БНХАУ: Гэгээн тодруулахад хууль дүрмийг мөрдөх ёстой

    2019-03-19

    ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань ээлжит хэвлэлийн бага хурал дээрээ “Далай лам зэрэг гэгээний хойд дүрийг тодруулахдаа улс орны хууль дүрэм, шашны ёс жаяг, түүхэн уламжлалыг мөрдөх ёстой” гэв.

    Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан далай лам өөрийнх нь хойд дүр Энэтхэгт тодорч магадгүй, Хятадад тодруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн тухай Гэн Шуань “Гэгээний хойд дүрийг тодруулах нь Түвдийн уламжлалт буддын шашны уламжлал бөгөөд тогтсон ёс жаяг, дүрэм журамтай юм. Хятадын засгийн газар шашин шүтэх эрх чөлөөтэй байх бодлого хэрэгжүүлж, шашны үйл хэргийг хуульчлан, Түвдийн уламжлалт буддын шашны гэгээний хойд дүр тодруулах арга, Түвдийн уламжлалт буддын шашны уламжлалыг хүндэтгэж хамгаалсаар ирсэн юм. Далай ламын хойд дүрийг тодруулах систем хэдэн зуун жилийн түүхтэй. XIV далай лам өөрөө ч энэ жаяг, түүхэн уламжлалын дагуу тодорсон бөгөөд тухайн үеийн төв засгийн газраар зөвшөөрүүлж ширээнд суусан” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ