• УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын хүү Миссуригийн Цэргийн академийг төгсчээ

    2019-03-19
    УИХ-ын гишүүн,УУХҮ-ийн сайд, МАН-ын Нисйлэлийн намын хорооны дарга, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар болон түүний эхнэр мисс Ч.Мичидмаа нарын ууган хүү АНУ-ын Миссури мужийн Цэргийн академийг төгсчээ. Д.Сумъяабазарын хүүг Дамдинбазар гэдэг аж. Тэрбээр  энэ жилийн төгсөгчдийнхөө төлөөлөл болж “Cadet who conducts him with honor” шагнал хүртэн, “Captain” цолонд хүрчээ. Мөн тэрбээр 2016 онд Грегори МакДоналдын нэрэмжит шагнал хүртэж байсан аж. Хүүгийнхээ төгсөлтийн баярт оролцсон мисс Ч.Мичидмаа “Ээжийгээ үргэлж сэтгэл дүүрэн байлгадаг хүүдээ болон хүүтэй минь мөр зэрэгцэж төгссөн бүх хөвгүүд, эрчүүддээ эр цэргийн баярын мэнд хүргэе. Cэлэмтэй төгсөх нь энэ сургуулийн хүүхдүүдийн чин эрмэлзэл, нэр төрийн хэрэг байдаг. Сэлэмний ёслол нь нулимс унагаж сэтгэл хөдөлгөсөн, үнэхээр сүрлэг” гэж Нүүр номондоо  сэтгэгдлээ хуваалцжээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ