• Хятадын дарга Ши Жиньпин Итали, Монако, Францад айлчилна

    admin

    2019-03-19

    БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Ши Жиньпин дарга Итали, Монако, Франц зэрэг оронд айлчлах хугацаандаа, уг гурван орны удирдагчтай уулзан хэлэлцэж, Хятад хийгээд дээрх гурван орны улс төрийн итгэлцэл болон олон салбарын хамтын ажиллагааг улам ахиулж, Хятад хийгээд дээрх гурван орны харилцааг урагшлуулан нэн ихээр хөгжүүлэх болно гэжээ.

    18-нд, Хятадын Гадаад харилцааны яам мэдээ нийтэлж тэмдэглэхдээ: Италийн ерөнхийлөгч Матарелла, Монакогийн захирагчийн хунтайж Альберт II болон Францын ерөнхийлөгч Макрон нарын урилгаар, 3-р сарын 21-26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин дээрх гурван оронд төрийн айлчлал хийнэ гэжээ. Тус өдрийн хэвлэлийн бага хурал дээр Гэн Шуан танилцуулахдаа: Италид айлчлах хугацаандаа, Ши Жиньпин дарга Матарелла ерөнхийлөгч болон Конте ерөнхий сайдтай тус тус хэлэлцэж, Италийн Сенатын дарга болон Төлөөлөгчдийн танхимын даргатай тус тус уулзаж, Хятад Итали, Хятад Европын харилцаа болон хамтдаа анхаарч буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно гэжээ

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    0 cэтгэгдэлтэй

    × You need to log in to enter the discussion

    Холбоотой мэдээ