• Мозамбикт хүчтэй циклоны улмаас 150 хүн амиа алджээ

    2019-03-19

    Мозамбикийн Үндэсний гамшгийн менежментийн агентлагийн мэдээллээр, 14-нд халуун бүсийн “Идай” циклон төв нутгийн далайн эргийн бүсийг дайрсны улмаас наад зах нь 84 хүн амиа алдаж, 1500 гаруй хүн бэртэн, олон хүн алга болжээ. “Идай” циклоны дайрсан Софала мужийн Бейра, Дондо хоёр нутаг гамшигт нэрвэгдэж, олон зам үерийн усанд автан, цахилгаан холбоо тасарсан байна. Олон улсын авран туслах байгууллагын мэдээлснээр, “Идай” циклоны дайрсан нутгийн ойролцоох Бейра хотын 90 хувь нь сүйджээ.

    Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, “Идай” циклоны үүсгэсэн хүчтэй салхи бороо бага зэрэг намдсан хэдий ч ирэх хэдэн хоногт бороо үргэлжлэн орох юм байна. Мозамбикийн арми цэргүүд илгээж аврах ажиллагаанд оролцуулж, засгийн газраас түр байр гарган, хүнс тараах төв ажиллуулж байгаа юм байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ