• Гаалийн ерөнхий газар оны эхнээс хойш 545.6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

    2019-03-19

    Гаалийн ерөнхий газар 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 18-ныг дуустал буюу ажлын 50 хоногт 545.6 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Энэ нь өдөрт дунджаар 10.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн гэсэн үг.

    Зөвхөн гуравдугаар сард л гэхэд 122.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. 

    Орлого ийнхүү өсөхөд валютын ханшийн зөрүү тодорхой хэмжээнд нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.4 байсан бол энэ жил 2,631 төгрөг буюу 235.6 төгрөгийн зөрүүтэй байна.

    Түүнээс гадна импортын өсөлт нөлөөлсөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад татвартай импортын барааны орлого энэ онд 129%-аар өсчээ. 

    Ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4%-аар өсжээ. Үүнээс 

    • Татварын орлого 52.5%
    • Хураамжийн орлого 41.5%-ийг эзэлсэн байна. 

    Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ