• Бельги улсад дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй тагтаа зарагджээ

    2019-03-19


    Зүүн Фландрид дуудлага худалдаагаар фламандын тагтааг нэг сая 252 мянган еврогоор заржээ. Армандо нэртэй тус шувуу түүхэн дэх хамгийн үнэтэй тагтаа болжээ.

    Pipa дуудлага худалдаагаар зарагдсан Таван настай Армандо нь тагтааны уралдааны олон удаагийн аварга Европ тивд алдартайтагтаа ажээ. Тагтааны уралдааны гол онцлог нь тусгайлан бэлтгэгдсэн уралдааны шувууд нэгэн зэрэг тэнгэрт гарах бөгөөд тэд бэлтгэсэн замыг гаталж, үржүүлгийн газарт буцаж очих ёстой. Эзэмшигчиддээ хамгийн хурдан эргэж ирсэн тагтаа нь ялагч болно.

    Аваргын шинэ эзэн нь Хятад улсын иргэн болсон ба тэрбээр Армандог дахин тэмцээнд оролцуулахгүй харин түүний үүлдэр угсааг үржүүлэх зорилготой гэж RTBF мэдээлэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ