• Д.Цогтбаатар: Элчин сайдуудын нэрийг ээлжит бус чуулганаар оруулна, гэхдээ нэрсийг нь зарлах боломжгүй

    2019-03-19

    Австрали улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурц, Тайландад суух Элчин сайдаар Б.Тэнгэр нарыг УИХ-аас томилохыг дэмжсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй учраас тэдний оронд өөр нэр дэвшигчдийг оруулж ирэхээр болсон.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэднийг томилохоос татгалзах шийдвэрийг хоёр ч удаа гаргасан учраас одоогоор шинээр Элчин сайд томилох асуудал хоёр жил гаруйн хугацаанд гацаанд байна. Энэ хугацаанд дээрх улсуудад Монгол улсын Элчин сайд байхгүй байгаа нь шүүмжлэл дагуулсаар.

    Тэгвэл энэ талаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Элчин сайд нарын асуудлыг ээлжит бус чуулганаар оруулж ирэхээр төлөвлөж байна. Гэхдээ нэлээн ярьж, тал талдаа тохирох асуудлууд байгаа. Манай яаманд нэрс хэзээ ч байнгын байж байгаа. Нэрсийг одоогоор хэлэх боломжгүй. Учир нь мэргэжлийн хүмүүс рүү янз бүрийн дайралт орж ирдэг” гэсэн тайлбар өгсөн. 

    Мөн тус гурван улсад томилох Элчин сайдуудаас гадна 2018 онд зарим Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас одоогоор Гадаад харилцааны яамнаас 10 гаруй Элчин сайдыг шинээр томилох саналаа оруулж ирэхээр хүлээгдэж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ