• Нэрт сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын дараа “Эзэн” Д.Эрдэнэбилэгээс асуумаар санагдсан асуултууд

    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “эзэн”  их  том ярилцлагыг нэрт сэтгүүлч Б.Ганчимэгт өгч,олныг шуугиулав. Олон жил мафи,маапаан болгонтой хамт нэр нь дуулдаж ирсэн ч хүрээлэл,хамтрагчдаас нь бусад хүмүүс Д.Эрдэнэбилэг гэж хүнийг хараагүй болохоор ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүртэл “Эзнээ нэг харчихаад үхэх юмсан” гэж хэлж байсан удаатай. Худалдаа хөгжлийн банк ,Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга,“эзэн” Д.Эрдэнэбилэгийн ярилцлага сонины хэдэн хуудас дамжсан,овор хэмжээ томтой болсон хэдий ч хэтэрхий цагаахан,гэгээхэн ярилцлага болжээ. Энэ талаар хүмүүс багагүй шуугив.

    Өөрийнх нь  ярьснаар бол “эзэн”  Дэнжийн 1000 дээр наймаа хийж байсан, Интер гэж жижиг банкинд хувь оруулсан гэнэ. Гэтэл ийм “жижиг” нөхөр яаж яваад  Улаанбаатар банкны дүрмийн сангийн 50 хувийг  олсон, ХХБ-ыг гадныхнаас  хэрхэн яаж 70 сая ам.доллараар яаж авсан юм гээд хэн хүний  сонирхол татах асуултууд энд байсангүй.  Мөн  Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, түүний түүхий эд болох төмрийн хүдрийн ордыг менежментийн гэрээ гэгчээр чухам яаж өөрийн болгосон, Багануурын уурхайд яагаад шуналтаад байгаа вэ? Тэнд бас шүүгч нар яагаад  түүний талд шийдвэр гаргаад байсан юм гээд асуух асуултууд эзэнгүй үлджээ.

    “Эрдэнэт”-ийн асуудлаар л гэхэд тоймтой асуулт,хариулт огт алга.“Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас авахдаа  74 хувийг нь төрийн мөнгөөр худалдаж авсан гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын үзүүлсэн схемийг ч тайлбарласангүй. Ердөө л “Ямар ч банкаар төслүүдийн санхүүжилтэд зориулсан мөнгө орж гардаг, тэр мөнгөний дүнд ямар ч алдаа гажуудал  байхгүй” хэмээн ерөнхийлөн бөөрийнхийлжээ.

    Тэгвэл ХХБ болон Улаанбаатар банкны эзэн Д.Эрдэнэбилэгээс асуух дараахь асуултууд байна.

    • Дэнжийн 1000-аас худалдаа наймаа хийж эхлэхдээ юу зардаг байв. Тэр мөнгөөрөө “Интер” банкинд хувь авсан уу?
    • Тийм богино хугацаанд  яаж “Улаанбаатар” банкны  99 хувийг эзэмшдэг болсон юм бэ?
    • Төрийн ордны дэргэдэх банкны барилгын газрыг яаж авсан бэ. М.Энхболдоос  ямар нэг туслалцаа авсан уу?
    • ХХБ-ийг гадаадынхнаас яаж 70 сая ам.доллараар авсан бэ. Ийм их  мөнгийг  яаж босгосон бэ?
    Click To Tweet
    • Хөтөл болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрүүдийг хэрхэн яаж өөрийн болгосон юм бэ?
    • Төмрийн хүдрийн орд руу тавьсан  төмөр замаа төрд хэрхэн шахсан бэ. Ц.Нямдорж сайд энэ асуудлыг хөнддөг талаар Та юу хэлэх вэ?
    • “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг УИХ-аар оруулалгүй авч чадсаны ард  Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат нар байгааг хүмүүс мэддэг болсон. Энэ хүртэл,улсын Ерөнхийлөгчид хүрэх Таны зам цаашдаа хэр урт байх бол гэж бодож үзсэн үү?
    •  Олон улсын гэрээ байтугай дотоодын гэрээ, хэлцэл хийх туршлагагүй 27 настай залуугийн нэг саяын дүрмийн сантай компанид ХХБ яагаад итгэж, 400 сая ам.долларын  зээл олгосон бэ гэдэг асуудал олны сонирхлыг татаж байгаа. Та яг юунд нь итгэсэн бэ?
    •  “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр одоогийн “Монголын зэс “-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарыг ХХБ-ны захирлын зөвлөх, гүйцэтгэх захирал хэмээх Ц.Пүрэвтүвшинг ХХБ-ны хуульч гэсэн байгаа нь ямар учиртай вэ.Эндээс харвал “Монгол зэс” ХХБ-ны тоглоомын охин компани гэдэг нь тодорхой байна биш үү?
    • Засгийн газрын хуралдааны нууц тэмдэглэлээс харахад “ Эрдэнэт”-ийн 49 хувийг авах хэлцэл хоёр жил үргэлжилсэн гэсэн.Гэтэл  “Монголын зэс”-ийг тээр хойно  байгуулсан нь ямар учиртай юм бэ?
    • Энэ их хөрөнгө зөвхөн Д.Эрдэнэбилэг таных мөн үү. Таныг ийм их хөрөнгө зоорьтой болоход тусалсаар ирсэн М.Энхболд, Ц.Элбэгдорж нартай хөрөнгөө хуваалцдаггүй гэхэд хүмүүс итгэхгүй байх. Click To Tweet Ямар байдлаар тэд “хувь” эзэмшдэг вэ?
    • Одоо Багануурын уурхайг авах гэсэн оролдлогоо орхих уу?
    • Сүүлийн үед ХХБ-ны реклам идэвхжлээ.Өдөр тутмын нэг  сонинд зургаан нүүрээр зөвхөн ХХБ-ны реклам гарсан байна. Ингэж их мөнгө цацсанаар олон нийтийн танай банкинд итгэх итгэл хэр нэмэгдэх бол?
    • “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авч,мөнгө угаасан гэж Та бүхэнтэй Монголын Засгийн газар тэмцэж байна. Та энэ бүхний ард ялалтыг өөртөө авна гэж итгэж байна уу?
    • “Эрдэнэт”-ийг хөгширсөн үнээ,үйлдвэрийг хаах цаг болсон гэж Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр мэдэгдсэн. Та “Эрдэнэт”-ийн 49 хувь Оросын талд ашиггүй болсон байсан гэсэн. Тэгээд яагаад Та бүхэн асар өндөр үнээр буюу 400 сая ам.доллараар авав аа.Эндээс ямар ашиг унагаах гэж авав?

    Сэтгүүлч Б.Ганчимэгийн “эзэн” Д.Эрдэнэбилэгтэй хийсэн ярилцлцлага ЭНД  нийтлэгджээ. 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ