С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгасан ажлын хэсгийн 2 хүнийг цагдан хорьжээ

2019-03-18

УИХ-ын гишүүн, сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж байсан. Улмаар түүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, анхан болон давж шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялыг ногдуулсан юм. Улмаар Улсын дээд шүүхээс хорих ялыг 23 жил болгон бууруулсан байдаг.

Тэгвэл ажлын хэсэгт ажилласан Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргаад байна. Учир нь тэднийг ноцтой алдаа гаргаж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ