•  Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх:Сайд асан Ж.Бат-Эрдэнэ нарыг дараагийн хуралд ирэх байх гэж найдаж байна

    2019-03-18

    Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал 10.00 цагт эхэлсэн ч дуудсан гэрчүүд  ирээгүй гэх шалтгаанаар хойшилж,  шүүх бүрэлдэхүүн дараагийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 5-нд товлов.

    Хуралд хэрэг гарсан үед албан үүрэг гүйцэтгэж байсан ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Бат-Эрдэнэ, хэрэг гарахад хамт байсан газрын дарга нарыг шүүхээс дуудуулжээ. Гэвч шүүх хуралд ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ болон зарим газрын дарга нар оролцох хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ.   Харин өнөөдрийн шүүх хуралд гэрчээр дуудагдан ирсэн ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл  “Энэ хэрэг бол энгийн нэг хүн амины хэрэг биш. Авлига албан тушаалын ноцтой хэрэг.   Энэ шүүх хурлаас их олон зүйл хүсэж хүлээж байна. Тухайн үеийн сайд нь ирэх ёстой байсан ч  ажил  албан тушаалын ард нуугдаад ирсэнгүй. Шүүх хуралд гэрч нар ирэх хэрэгтэй” гэжээ.

    Мөн хохирогчийн  өмгөөлөгч З.Хүрэлсүх,Шүүхээс дуудсан гэрчүүд ирсэнгүй.Үүнд  шүүхээс  ямар нэгэн арга хэмжээ авах ёстой. Хэрэгт холбогдуулан Б.Махбалаас гадна гурван хүнийг яллагдагчаар татсан байсан. Гэтэл прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн хуралд гэрчээр тухайн үеийн сайд, сайд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, хэрэг гарсан өдөр байсан гэх зарим нэг газрын дарга нарыг дуудуулсан ч ирсэнгүй. Дараагийн хуралд ирэх байх гэж найдаж байна гэсэн  байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ