
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар шинэ нам байгуулж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Тэдний ярьснаар, МАНАН-гийн эсрэг тэмцсэн гэх шалтгаанаар намаас нь хөөсөн. Тиймээс тэд намаасаа нэр дэвших эрхгүй болжээ. Тиймээс УИХ-д суудалтай шинэ нам байгуулж байгаагаа зарлаж, Монголын төлөө зүрх сэтгэлтэй хэн бүхнийг нэгдэхийг уриаллаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хэлснээр,либерал ардчиллын үр дүн нь өнөөдрийн ядуурал гэнэ. Мөн тэрбээр Ардчилсан намаас хөөгдсөнөө бурхны өгсөн боломж гэв.Тэд намдаа одоогоор нэр өгөөгүй байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй