• УИХ-д бүлэггүй болсон АН “Хуулийн байгууллагын удирдлагуудыг солихдоо хуулийн дагуу явах ёстой шүү” гэв

    2019-03-18
    УИХ-д АН-ын бүлэг гэж байхгүй болсон. Ж.Батзанданг АН-аас хассан бол хамтрагч Л.Болд нь бас АН-ыг орхисон. Гэвч УИХ дахь бүлэггүй болсон АН бүлгийн хурлаа хийсээр л байна. Өнөөдөр тус бүлэггүй намын бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар АН-ын Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө.
    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлын гол сэдэв нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд байлаа. Үүнд анхаарал татаж байгаа хоёр зүйл бий. Нэгдүгээрт, татварын багц хуулиуд орж ирж байна. Татварын багц хуулинд эсрэг сөрөг олон зүйл бий. Энэ хуулийг дэмжээд явах нь зүйтэй гэсэн байр суурин дээр АН байна. Гэхдээ татварын багц хуулин дээр татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааллын хүнд нь хаанаа байна вэ гэдэгт асуудал бий. Олон талын хөнгөлөлт нийгэмд хэр ач холбогдол өгөх вэ гэдэг асуудал бас бий. Ярих зүйл их байна. Тиймээс Сангийн яамны хууль боловсруулсан ажлын хэсгийг бүлэг урьж, санал солилцъё гэж бодож байгаа” гэлээ.

    Мөн эрх баригчид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр нэлээн гацаж байна. Тиймээс энэ асуудлаа үтэр түргэн оруулж ирээд хэлэлцүүлэх хэрэгтэй.

    Түүнчлэн хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг солих асуудал орж ирнэ. Энэ асуудалд бид хуулийн дагуу явах ёстой шүү гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хууль болон дагалдах хуулиуддаа юу гэж заасан байна. Яг тэр заалтын дагуу явах ёстой” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ