• 70 настай эмэгтэй нэг жилийн дотор далайн 52 эргийн бүсийг хогноос нь салгажээ

    2019-03-18

    Дэлхий бол бидний цорын ганц гэр орон. Гэвч хүмүүс бид дэлхийгээ хайрлан хамгаалах ёстой байтал түүнийг эсрэгээр нь гэмтээж, өвтгөдөг.

    Харин Английн Корнваллын иргэн, 70 настай Пат Смит гэх эмэгтэй нэг жилийн дотор далайн 52 эргийн бүс орчмыг хогноос нь салгаж, эрүүлжүүлж чаджээ.

    Английн Корнваллын иргэн, 70 настай Пат Смит

    Жилийн өмнө хуванцрын хор хөнөөлийн талаар тэр нэгэн баримтат киног үзсэн нь түүнийг байгаль дэлхийгээ хамгаалах, хуванцраас нь салгах ажилд эргэлт буцалтгүй оруулсан аж.

    Пат Смит:

    Би тэр шөнө унтаж чадаагүй. Би ямар нэгэн юм хийх ёстой юм шиг санагдсан. Маргааш өглөөнөөс нь эхлээд би өөртөө нэг долоо хоногт нэг эргийг хуванцраас нь салгах зорилтыг тавьсан.

    Цэвэрлэгээний өмнөх байдал

    Хог хаягдал, хуванцраас нь салгасны дараа

    Патын санаачилсан далайн эрэг орчмын хог, тэр дундаа дийлэнхийг нь бүрдүүлдэг хуванцар хог хаягдлыг цуглуулах ажилд түүний ач, зээ нар болон хөршүүд нь тусалж, дэмжин, тэд нэг жилийн дотор далайн 52 эргийн бүсийг хуванцраас нь салгаж, эрүүлжүүлж чаджээ.

    Пат Смит мөн өөрийн төрсөн нутаг Корнваллд, цаашлаад дэлхий нийтэд нэг удаагийн хуванцар соруулын хор хөнөөлийг таниулах, хэрэглээг нь хязгаарлах зорилго бүхий ‘The Final Straw’ нэртэй кампанит ажлаа эхлүүлсэн юм.

    Хуванцар соруул нь:

    • Хуванцар буюу нэг удаагийн соруул байгальд бүрэн задрахад 200 жил шаардлагатай
    • Зөвхөн АНУ-ын хэмжээнд өдөр бүр 500 сая соруул хэрэглэгдэж, хог хаягдал болдог. 500 сая соруул гэдэг нь дэлхийг 2.5 удаа бүтэн тойрох боломжтой тоо юм.
    • Дэлхийн даяар 28 218 байршилд үйл ажиллагаагаа явуулдаг Starbucks компани 2020 он гэхэд соруулны хэрэглээг хязгаарлана.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ