• Өнөөдөр болох Б.Махбалыг шүүх хуралд дэд сайд асан Б.Цогтгэрэл оролцоно

    2019-03-18

    ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болно. Түүнийг тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт буруутган, шүүж буй.

    Шүүх хурал өмнө нь хэд хэдэн удаа товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор ирсэн. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр товлогдсон хуралдаанаар хохирогчийн талаас 11 хүнийг гэрчээр дуудаж оролцуулах хүсэлт тавьснаар ийнхүү өнөөдрийг хүртэл хойшилсон билээ.

    Уг 11 хүнд хэрэг гарах үед ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд асан Б.Цогтгэрэл, ТНБД асан Ж.Бат-Эрдэнэ зэрэг хүмүүс багтах бололтой хэмээх хардлага бий.

    ЗТХ-ийн дэд сайд асан Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа “”Даваа гарагт шүүх хурал болно. Би очно.  Нээлттэй болох шүүх хуралд бүгд очиж мэдэж байгаа бүхнээ хэлье. Ердийн нэг харилцан зодоон болгоод хаах гэсэн нөхдийг багийг нь хуулцгаая” хэмээжээ.

    Тэгэхээр өнөөдрийн шүүх хуралд тухайн үед дэд сайдаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл оролцох нь тодорхой байна. Харин бусад хүмүүс гэрчээр ирж мэдүүлэг өгөх эсэх нь тодорхойгүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ