Хакүхо ганцаараа 8 даван тэргүүлж явна

2019-03-18

Осака хотноо болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн Харү башёгийн 8 дахь өдрийн барилдаанд Их аварга Хакүхо М.Даваажаргал Точиазоныг давснаар, ганцаараа 50 хувийн амжилтаа хийгээд байна.

Ёкозуна Какүрюү М.Ананд Хокүтофүжиг давж 7 даваа, нэг унаатай болсон. Озэки  Такаясү Шодайг давж 7 даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна. Нэг ч унаагүй Хакүхо аваргын адил башёг тэргүүлж явсан Ичиножёо А.Ичинноров Озэки Точиношинд унаж 7 даваа, нэг унаатай болсон бол Точиношин 5 даваа, 3 унаатай байна.

Өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил Сэкиваке цолтой барилдаж байгаа бөгөөд Гойэдод унаж 5 даваа, 3 унаатай болов. Харин Гойэдо 7 даваатай байна. Энэ өдөр Такакейшёо Эндог давж 6 даваа, 2 унаатай болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ