• “Монос Хүнс” IPO гаргах зөвшөөрлөө авлаа

    2019-03-13

    Санхүүгийн зохицуулах хороо 2019 оны 3 дугаар сарын 13-ний өдөр хуралдаж, эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монос Хүнс компанид монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргах тусгай зөвшөөрөл олголоо.

    Ийнхүү Монголын хөрөнгийн зах зээл нэгээр бүл нэмлээ.

    Тус компани нь нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийг нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа юм. Нийтдээ 8.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

    Олон нийтэд санал болгож буй нэгж хувьцааны үнэ нь 70 төгрөг.

    “Монос Хүнс компани нь энэхүү татан төвлөрүүлэх хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP зэрэг стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийн шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулахаар зорьж байна. 
    Ингэснээр үйлдвэрлэлийн одоогийн хүчин чадал 24 дахин нэмэгдэхээс гадна бүтээгдэхүүний нэр төрөл олширч, зах зээлд үүсээд буй эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэх юм” гэж Монос Хүнс албан ёсны фэйсбүүк хуудас дээр мэдээлжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ