• Түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байхад хяналт тавих цагдаагийн орон тоог шийдэж өгөхийг хүсэв

    admin

    2019-03-13

    Мөн ажлын хэсгийн зүгээс ЗГХЭГ-ын даргад хандаж ажлын хэсгийн бүтэц, зохион байгуулалтыг өргөтгөх, чиг үүргийг тодорхой болгох, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулж ирэхгүй байхад хяналт тавих цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын бүтэц, орон тоог шийдэх, тухайлбал агаарын бохирдол хариуцсан нэгж цагдаа байхгүй байгаад анхаарал хандуулахыг хүссэн юм.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн утааг арилгах нь Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, нийслэлийн удирдлагуудын тус тусдаа хийх ажил биш, харин ажлаа хооронд нь уялдуулах, гал түлж байгаа хүн бүрийн үүрэг, оролцоо чухал гэдгийг нийгэмд ойлгуулах хэрэгтэй байгааг тодотгосон юм. Сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зэргээр богино хугацаанд хийх ажлуудаа тодорхой болгосон шиг Улаанбаатарыг утаанаас бүр мөсөн салгахын тулд хаана, хэн юу хийх нь маш тодорхой, дараа нь хариуцсан эзэнтэй байх шийдлүүдийг тусгасан дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай танилцуулах, урин дулаан боллоо гээд утааг марталгүйгээр харин ч шат шатандаа төлөвлөсөн ажлуудаа дор бүрдээ эрчимжүүлж ажиллах үүрэг, чиглэлийг тус ажлын хэсгийнхэнд өглөө.

    Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

    Холбоотой мэдээ