• Хог шатаах үйлдвэр нь Австрийн нийслэл Вена хотын нэгэн үзэмж болжээ

    2019-03-13

    Ахуйн хог хаягдлыг шийдвэрлэх нь манай дэлхийн хувьд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийн чухал сэдвийн нэг болоод байна. Австрийн нийслэл Вена хотод хог шатаадаг нэгэн үйлдвэр бий. Хог хаягдлын үйлдвэр гэхээр буйд газар байгуулсан өмхий үнэртэй газар санаанд ордог бол хог хаягдлыг шийдвэрлэх энэ үйлдвэрийн барилга урлаг, дизайн, шинжлэх ухаан технологи, байгаль орчныг хамгаалах зэргийг уялдуулсан орчин үеийн барилга шиг харагдана.

    Вена хотын хог шатаах Спиттелау үйлдвэр 1987 онд гал түймэрт сүйдэж, 1992 онд дахин байгуулжээ. Сэргээн босгосон хог шатаах үйлдвэрийг урьдын нэрээр нь, Вена хотын төвийн ижилхэн нэртэй метроны буудлын гарц орчимд байгуулсан бөгөөд дэргэд нь их сургууль, оффисын барилгууд бий. Энэ үйлдвэрийн гадаад байдал “үлгэр домгийн” мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд замын эсрэг талд нь ресторан ажилладаг. Үйлдвэрт ороход үймээн шуугиан, утаа, өмхий үнэр огт байхгүй. Энэ бол Австрийн барилгын алдарт дизайнер “Австрийн Говди” гэгдсэн Фрийдэншрайх Хундертвассарын гавьяа юм. Анх Вена хотын дарга Хелмут Цилк түүнийг урьж хог хаягдлын үйлдвэрийн дизайныг хийлгэх гэхэд тэрээр энэ урилгыг хүлээж аваагүй аж. Хотын дарга олонтоо гуйсны эцэст алдарт дизайнер авьяас чадвараа шавхаж, өнөөгийн Спиттелау үйлдвэр боссон гэдэг. Одоо та бүхэн үйлдвэрийн тайлбарлагч Маритина Кробатын ярианд анхаарлаа хандуулна уу: “Фрийдэншрайх Хундертвассар үүргээ хүлээж авах үедээ засгийн газарт гурван шаардлага тавьсан гэдэг. Нэгдүгээр нөхцөл нь хог хаягдлын шинэ үйлдвэрт заавал бохир хийг цэвэрлэх төхөөрөмж суурилуулах ёстой. Хоёрт Вена хотод орчин үеийн хог хаягдлыг төрөлжүүлэх систем бий болгоно. Гуравт, түүний дизайны бие даасан чанарыг баталгаажуулж, ямарваа хүн түүний дизайны үзэл баримтлалд хөндлөнгөөс оролцож, нөлөөлж болохгүй гэжээ. Тэрээр байгаль орчин, урлагийн загварыг хадгалж чадсаны улмаас Спиттелау үйлдвэр удалгүй Вена хотын хамгийн алдартай арван барилгын нэг болсон юм”.

    Спиттелау үйлдвэрт агаар цэвэршүүлэх дэлхийн хамгийн шилдэг төхөөрөмж суурилуулсан учраас хог хаягдлыг шатааж гаргасан хаягдал хийн хорт бодис Австрийн бохир хий ялгаруулах стандартаас хавьгүй бага юм. Австри угаасаа бохир хий ялгаруулах маш хатуу стандарт мөрдүүлдэг. Хог шатаах үйлдвэр хоногт 24 цагаар ажилладаг боловч гол нь уур ялгаруулдаг учраас үйлдвэрийн гадуур бохир хий, өмхий үнэр байхгүй. Click To Tweet. Энэ тухай Кробат танилцуулж байна: “Бохир хийг шийдвэрлэх үйл явц идэвхжүүлсэн нүүрсхүчлийн шүүлтүүр, усаар угаах шүүлтүүр, өмхий үнэр арилгах гурван шаттай, идэвхжүүлсэн нүүрсхүчлийн шүүлтүүрээр бохир хийн тоосонцрыг ялгаруулан авч, ялгаруулсан тоосны үлдэгдэл, шатаасан хогийн үлдэгдэл, үнс зэргийг барилгын материал болгон даршилж, хог хаягдлыг дахин ашиглах боломжтой болгосон. Бохир хийг усаар угааж дахин цэвэрлэнэ. Шингэн молекул хоорондын зай хамгийн нарийн шүүлтүүрээс ч бага учраас агаар дахь утаа тоос, амьсгалын системд орох тоосонцрын их хэмжээний нарийн мөхлөгүүдийг усаар угаах шүүлтүүрээр сайн цэвэрлэдэг” байна.

    Эх сурвалжийн мэдээлснээр, хог шатаах Спиттелау үйлдвэр жилд 25 мянган тонн ахуйн хог хаягдал шатаадаг. Хоёр зуухаар шатаасны дараа ялгаруулсан бохир хийг дулаан солилцооны төхөөрөмжид оруулж, уур болгон, алсаас халааж, цахилгаан гаргахад ашиглана. 2015 онд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулсан тухай тайлбарлагч Кробат хэлэхдээ: Шинэчлэх үед шинэ технологи, төхөөрөмж ашигласнаар бүх машин тоноглол байгаль орчинд ээлтэй, үр ашгийн хувьд дэлхийд дээд зэрэглэлд хүрсэн юм гэжээ: “Хог шатаах үйлдвэр хоногт 24 цагаар ажилладаг боловч гол нь уур ялгаруулдаг учраас үйлдвэрийн гадуур бохир хий, өмхий үнэр байхгүй. Click To Tweet. Мөн шинэчилсний дараа цахилгаан гаргах хүчин чадал урьдынхаас гурав дахин илүү болж, жил бүрийн цахилгаан гаргасан хэмжээ дунджаар 120 киловатт цагт хүрч, алсаас жил бүр 500 киловатт цагийн дулаанаар хангаж, үйлдвэр 60 мянган айл өрхөд дулаан нийлүүлдэг болсон.”

    Одоо Спиттелау үйлдвэр Венийн хог хаягдлын 3/1-ийг цэвэрлэж байгаа төдийгүй алсаас дулаанаар хангах төв болж, байгаль орчныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Үүний зэрэгцээ өнгө ялгарсан үзэмж төрх, урлагийн өвөрмөц дизайнаараа Венийн бэлэг тэмдгийн чанартай барилгын нэг, дэлхийн олон орны хүмүүсийн зорьж очдог газар болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ