Японы эзэн хааны ширээ залгамжлуулах ёслолын үйл явц эхэллээ

2019-03-13

Өчигдөр Японы эзэн хаан Акихито ордондоо ёслол зохион байгуулж, хааны сууринаасаа бууж, ханхүүд хаан ширээ залгамжлуулах үйл явцыг албан ёсоор эхлүүлжээ.

Энэхүү ёслол нь Японы эзэн хаан ширээнээсээ буухад холбогдох 11 ёслолын нэг аж. Японы хэвлэлийнхний мэдээлснээр, 4-р сарын 30-нд Акихито ордондоо ёслол зохион байгуулж, эзэн хааны хувиар эцсийн удаа үг хэлнэ.

4-р сарын 30-нд Японы эзэн хаан Акихито ширээнээс бууж, 5-р сарын 1-нд ханхүү Нарухито хаан суурийг залгамжилна. Эзэн хаан Акихито сүүлийн 200 жилийн туршид Японы хааны гэр бүлээс ийнхүү “амьддаа хаан ширээгээ залгамжлуулсан” анхны эзэн хаан болж байгаа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ