• Г.Энэрэл Хүндийн өргөлтийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж АНХДАГЧ боллоо

    2019-03-13

    Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай явагдаж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Гомбосүрэнгийн Энэрэл түлхэлттэй өргөлтөөр /105 кг/ ХҮРЭЛ медаль хүртлээ.

    Баянгол дүүргийн Ганзам 20-р сургуулийн сурагч Г.Энэрэлийн энэхүү амжилт нь Хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан АНХНЫ медаль болж байгаагаараа ОНЦЛОГ юм.

    БИД НЭГ БАГ

    Ч.Амартүвшин

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ