• Их Британийн парламент “Европын холбооноос гарах” тухай хэлэлцээрийг дахин зөвшөөрсөнгүй

    2019-03-13

    Их Британийн Парламентын доод танхим өчигдөр санал хурааж, Их Британийн засгийн газар ба Европын холбооны хооронд байгуулсан “Европын холбооноос гарах” тухай хэлэлцээрийг дахин хүлээн зөвшөөрсөнгүй. Германы канцлер Меркель “Европын холбооноос гарах” тухай хэлэлцээрийн талаар Европын холбоо буулт хийсэн нь Их Британийн асуудлыг харгалзан үзэж буй хэрэг, энэ нь Европын холбооноос гаргасан эцсийн төсөл юм” гэжээ.

    Их Британийн Парламентын доод танхим “Европын холбооноос гарах” тухай хэлэлцээрийг хоёр дахь удаагаа ийн үгүйсгэсэн байна. Хэлэлцээрт Умард Ирландын хилийн асуудлын агуулга хамрагдаж, Их Британийн Умард Ирландын бүс нутгийг Европын холбоонд үлдээхээс сэтгэл зовж буйн улмаас Консерватив намын зарим гишүүн, Умард Ирландын Ардчилсан эв нэгдлийн гишүүд татгалзсан санал өгчээ. Парламентын доод танхим ирэх хоёр хоногт Их Британи “Европын холбооноос хэлэлцээргүй гарах” буюу Европын холбооноос гарахаа хойшлуулах эсэх талаар саналаа өгөх юм.

    Меркель Бельгийн ерөнхий сайд Мишельтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэж “Европын холбооноос гарах” тухай Их Британийн санал, шаардлагын төлөө Европын холбоо маш их хүчин зүтгэл гаргасан. Иймээс Европын холбооны бусад 27 гишүүн орон энэ сарын 11-нд Их Британийн “Европын холбооноос гарах” тухай хэлэлцээрийн талаар буулт хийсэн юм. Их Британи Европын холбооноос эмх цэгцтэй гарахыг Герман улс хүсэж байгаа бөгөөд Их Британийн парламентын санал хураалтын дүнд анхаарал хандуулах болно” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ